Хайх

Эможи амилсан нь: Loewe брэндийн эможиноос сэдэвлэсэн зураг авалт

Эможи амилсан нь: Loewe брэндийн эможиноос сэдэвлэсэн зураг авалт

Брэндийн ээлжит сонирхолтой зураг авалт

Text: Buro.Mongolia


Испанийн Loewe брэнд 2019 оны намар-өвлийн эрэгтэй цуглуулгадаа зориулан эможиноос сэдэвлэсэн "Magnified Emotions" нэртэй өвөрмөц зураг авалтыг хийжээ. Хоёр төрлийн уйлж буй эможиг дүрсэлсэн уг зургийг загварын салбарын алдарт гэрэл зурагчин Стивен Мейзел дарж, загвар өмсөгч Юлия Нобис оролцсон байна.

Loewe брэндийн хувьд улирал бүр сонирхолтой, өвөрмөц уур амьсгалтай зураг авалтуудыг дэлгэдэг ба брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон бүтээлээрээ дамжуулан гоо зүй, урлагийн сайн сайхныг бусдад таниулахыг зорьдог гэдгээ олонтаа онцолж байсан юм.

Дашрамд дуулгахад нэгдүгээр сарын 19-нд Loewe брэнд анхны эрэгтэй загварын шоугаа Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр зохион байгуулахаар болсон билээ.

Эможи амилсан нь: Loewe брэндийн эможиноос сэдэвлэсэн зураг авалт (фото 1)Эможи амилсан нь: Loewe брэндийн эможиноос сэдэвлэсэн зураг авалт (фото 2)Эможи амилсан нь: Loewe брэндийн эможиноос сэдэвлэсэн зураг авалт (фото 3)Эможи амилсан нь: Loewe брэндийн эможиноос сэдэвлэсэн зураг авалт (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх