Хайх

Met Gala 2023: Хэзээ болох вэ? Ямар сэдэвтэй вэ? Шууд дамжуулах уу?

Text: Buro.Mongolia


Оны хамгийн загварлаг улаан хивсний ёслолын нэгт тооцогддог Met Gala 2023 үдэшлэг хаяанд ирлээ. Vogue сэтгүүлийн зүгээс тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдах тус арга хэмжээг гурав дахь жилдээ шууд дамжуулан хүргэх болно.

Шууд дамжуулалтыг жүжигчин, продюсер Ла Ла Энтони, зохиолч, сэтгүүлч Дерек Бласберг болон Saturday Night Live шоугаараа алдартай Клоуи Файнмен нар хөтлөн явуулах гэнэ. Түүнчлэн Эмма Чемберлейн дахин нэг удаа Vogue-ын тусгай сурвалжлагчаар ажиллахаар болжээ.

Met Gala 2023: Хэзээ болох вэ? Ямар сэдэвтэй вэ? Шууд дамжуулах уу? (фото 1)
Ла Ла Энтони
Met Gala 2023: Хэзээ болох вэ? Ямар сэдэвтэй вэ? Шууд дамжуулах уу? (фото 2)
Дерек Бласберг
Met Gala 2023: Хэзээ болох вэ? Ямар сэдэвтэй вэ? Шууд дамжуулах уу? (фото 3)
Клоуи Файнмен
Met Gala 2023: Хэзээ болох вэ? Ямар сэдэвтэй вэ? Шууд дамжуулах уу? (фото 4)
Эмма Чемберлейн

Шууд дамжуулалтыг хаанаас үзэх вэ?

Та Met Gala 2023 үдэшлэгийн шууд дамжуулалтыг Vogue-ын албан ёсны вэбсайт, YouTube, Instagram, Facebook болон Twitter хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой.

Арга хэмжээ хэдэн цагт эхлэх вэ?

Met Gala уламжлалт ёсоор тавдугаар сарын хамгийн эхний Даваа гарагийн 18:00 цагт товлогджээ. Монголчуудын хувьд цагийн зөрүүгээ тооцоолон тавдугаар сарын 2-ны өглөөний 6:00 цагт сувгаа тааруулаарай.

Энэ жилийн Met Gala-гийн сэдэв юу вэ?

Met Gala 2023: Хэзээ болох вэ? Ямар сэдэвтэй вэ? Шууд дамжуулах уу? (фото 5)

Метрополитен урлагийн музейн Хувцас загварын институтээс толилуулж буй энэ хаврын үзэсгэлэн нь дизайнер Карл Лагерфельдийн загварын ертөнцөд оруулсан хосгүй хувь нэмэрт хүндэтгэл үзүүлэх болно. Тиймээс Met Gala 2023 үдэшлэг “Карл Лагерфельд: Гоо үзэсгэлэнгийн урсгал” сэдэв дор явагдахаар болжээ.

Ямар дресс кодтой вэ?

Арга хэмжээнд хүрэлцэн ирэх зочид Карл Лагерфельдын хүндэтгэлд зориулан хувцаслах ёстой. Карлын хувьд Chanel загварын ордноос эхлэн Balmain, Patou, Chloé, Fendi болон өөрийн Karl Lagerfeld брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байсан туршлагатай тул зочдод улаан хивсний төрх бүрдүүлэхэд туслах цуглуулга, концепц, хэлбэр силуэтийн сонголт өргөн байх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх