Хайх

#MNTM: Даашинзгүй бүсгүйчүүдийн төгс бие галбир

#MNTM: Даашинзгүй бүсгүйчүүдийн төгс бие галбир

Торгомсог

Text: Buro.Mongolia


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаар оролцогч охидын төгс бие галбирыг гайхууллаа

Хэрэв бид Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн өмнөх арван хоёр дугаарын зургуудыг эргэн харвал гол төлөв тэдний дур булаам царай санагдах болно. Хилэнц хорхой бүсгүйчүүдийн аймшиггүй зоригийг илтгэж, Хөвсгөлийн жавар тэсвэр хатуужлыг нь харуулж, үндэсний хувцастай сүү, тарагны сурталчилгаа тэднийг маш орчин үеийн, мэдрэмжтэй охид гэдгийг баталсан. Өчигдөр гарсан сүрчигтэй зураг авалт тэдний даашинзтай, тачаангуй төрхийг дэлгэсэн билээ. Тэгэхдээ л бид оролцогч охидын бие галбир гарсан зураг тийм ч олныг хараагүй. Харин энэ удаад тэд ямар согоо шиг сайхан биетэй болохыг харуулсан зураг авалт хийгдсэн байна.

Wolford брэндийн торгомсог шилэн оймснуудыг сурталчлах энэ дугаарын үндсэн зураг авалт охидод "Секси байж болохгүй" гэсэн хүндхэн сорилт даалгасан юм. Аз болж FREYWILLE брэндийн гоёмсог хээтэй алчуур болон үнэт эдлэл охидыг хэт тачаангуй төрх гаргахаас "аварч", эрхэмсэг төрхийг нь илүү цоглог болгож чимсэн байлаа. Ингээд шилдэг таван оролцогчийн зургийг хамтдаа харцгааж, өөрт хамгийн таалагдсан зурганд саналаа өгцгөөе!

М.Анхбаяр
Санал өгөх
М.Анхбаяр
Ю.Балжидмаа
Санал өгөх
Ю.Балжидмаа
Э.Оюунбилэг
Санал өгөх
Э.Оюунбилэг
Б.Цэрэндолгор
Санал өгөх
Б.Цэрэндолгор
Т.Номин-Эрдэнэ
Санал өгөх
Т.Номин-Эрдэнэ

цааш үзэх