Хайх

Монголчуудад тусгайлан зориулсан Trippen-ий өвлийн загварууд

Монголчуудад тусгайлан зориулсан Trippen-ий өвлийн загварууд

Дулаан өвөл

Text: Ж.Чинбат


Эрс тэрс уур амьсгалтай Монголын нөхцөлд зориулан Берлин төвтэй Trippen брэнд нэхий дотортой, арьсан гуталнууд тусгайлан бэлтгэж илгээжээ

Өвөрмөц, содон загвартай гутлаараа алдартай Германы Trippen брэндийн дизайнер Ангэла Шпийт, Мишаэл Өйлэр нар Улаанбаатарчуудад онцгой анхаарал хандууллаа.
Саяхан болж өнгөрсөн Ариуна Сүригийн Дархан Минжтэй хамтарсан шоун дээр Trippen гутал загварлаг өвлийн салшгүй нэг хэсэг байж чадна гэдгээ харуулсан билээ. Үзэгчид ч гадуур нэхий хүрмүүдтэй төгс хосолж байгаа арьсан гутлыг хаанаас авч болох вэ гэдгийг их сонирхжээ. 

Тэгвэл Trippen Улаанбаатар дахь салбараа нээхдээ манай нөхцөлд зориулсан нэхий дотортой, арьсан өвлийн гуталнууд бэлтгэж илгээсэн байна. Эдгээр гуталнууд нь цөм уламжлалт гар аргаар урладаг, өртөг өндөртэй, бүх деталийг нь хүний оролцоотой хийдэг сэтгэл шингэсэн бүтээлүүд гэж хэлж болно.

Монголчуудад тусгайлан зориулсан Trippen-ий өвлийн загварууд (фото 1)

Брэндийн дизайнер Мишаэл Өйлэр анх гар аргаар бүтээсэн загварын гутлаа хийж эхлэхдээ гуталны эх биеийн арьстай улыг нь холбон гараар оёж чадах маш сайн чанарын оёдлын машин Европоор нэг хайгаад олоогүй байна. Trippen гутлын ул нь байгалийн каучук, арьс нь татаж боловсруулаагүй хөрс сайтай зузаан байдаг тул эднийг гараар оёж чадвал арван жилийн ч эдэлгээ даах чанартай болдог. 1990-ээд он гэхэд уламжлалт гараар хийдэг гутлын үйлдвэр баруунд эрс цөөрсөн байлаа. Харин Мишаэл Өйлер Италийн хөдөө тосгоноос арьсыг ултай нь холбож оёдог машинаа олж, Берлиний ойролцоох Бранденбург хотод үйлдвэрээ байгуулсан байна. Одоо энд хуучны герман чанарыг орчин үеийн загвар, олон жилийн эдэлгээтэйгээр сэргээн хийж олон улс орон руу илгээж байгаа. Үүн дотор Монголчуудад зориулсан зузаан нэхий дотортой эдгээр гутлууд ч багтаж байгаа юм.

Trippen гутлын ихэнхи арьсыг Альпын нурууны өмнөд бэлээр байх усан үзмийн тариалангаар хүрээлэгдсэн үйлдвэрүүд тусгайлан бүтээж өгдөг байна. Хөлд эвтэйхэн, дулаахан болдог учир нь нэгт улавчинд байдаг. Хүний хөл, шагайнд ачаалал өгөхгүй, нуруу тэгш байхад тусладаг аж. Арьсыг боловсруулахдаа татаж сунгаж нимгэлээгүй болохоор унаган шинж чанар нь хэвээр үлдэн, хөлд маш сайн хэвшиж, эвтэйхэн байдаг. Та эдгээр гуталнуудаас сонгож, дахин давтагдашгүй хэв маягаа бүтээж, дулаан бас дэгжин яваарай. 

Trippen UB
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-8, "Алтай оффис" 2 давхар, Утас: 99995038, 99130777

Эх сурвалж:http://buro247.mn/fashion/our-choice/trippen-ulaanbaatar.html
цааш үзэх