Хайх

Үүнийг харах хэрэгтэй: Кара ба Кендалл нарын 2020 оны хуанли

Үүнийг харах хэрэгтэй: Кара ба Кендалл нарын 2020 оны хуанли

Text: Buro.Mongolia


Chaos хэмээх альтернатив хэв маягтай сэтгүүлийн үүсгэн байгуулагчид Кэти Лайалл ба Шарлотта Стокдейл нар хоолны сэдэвтэй хуанли гаргадаг уламжлалаа дөрөв дэх жилдээ хадгалан энэ удаад супер моделиуд Кара ба Кендалл нарыг оролцуулсан маш сонирхолтой хуанлийг танилцууллаа.

CaKe гэж нэрлэгддэг энэхүү хуанли дотор Кара Делевинь ба Кендалл Женнер нарын зургуудаас гадна амттаны жорууд, сонирхолтой мэдээллүүд бий. Моделиудын зургийг 1960-аад оны хэв маягаар дарсан бөгөөд зураг авалтыг A$AP Rocky-тэй хамтран ажилладгаараа алдартай зурагчин Декстер Неви хариуцжээ.

2020 оны CaKe хуанлийг худалдан авахыг хүсвэл Chaos сэтгүүлийн вебсайтаар зочлоорой.

цааш үзэх