
Нью-Йоркийн намар-өвөл 2020 загварын долоо хоногийн эргэн тойронд
Гэрэл зурагчин Кори Тенолдийн дуранд
Нью-Йоркийн загварын долоо хоног тав дах өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд Vera Wang, Carolina Herrera, Michael Kors, Marc Jacobs брэндүүд намар-өвөл 2020 улиралд зориулсан цуглуулгуудаа танилцуулаад амжлаа. Харин гэрэл зурагчин Кори Тенолд уламжлал ёсоор Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр зохион байгуулагдсан шоунуудын тайзны ард зочилж, фото сурвалжилга бэлдсэн байна. Эдгээр зургуудад олон нийтийн сүлжээнээс тэр бүр олж хараад байдаггүй ховор мөчүүд дүрслэгддэгээрээ онцлогтой юм.