Брэдли Купер, Лена Перминова нарын сонголт болсон Италийн алдарт Parajumpers брэнд
Дэлхийн хэмжээний одод яагаад Parajumpers брэндийн гадуур хувцсыг сонгодог вэ?
Дулаахан, биед эвтэйхэн, өвөл, хавар намрын улиралд загварлаг харагдаж, бүх хувцастай зохицдог, олон жил өмсөх чанартай куртка худалдан авахыг хүсвэл гадуур хувцасны чиглэлээр дагнасан брэндээс сонголтоо хийх нь зүйтэй. Тэгвэл дэлхийн гадуур хувцасны зах зээлд чанар, загвараараа тэргүүлдэг цөөн нэр хүндтэй брэндүүд байдаг бөгөөд үүний нэг нь Италийн алдарт Parajumpers брэнд юм.
Италийн Parajumpers гадуур хувцасны брэндийг дизайнер Массимо Розетти Ape брэндтэй хамтран 2005 онд үүсгэн байгуулж байжээ. Дизайнер Аляск дахь 210-р эскадрилийн аврагчидтай танилцан, улмаар тэдний эр зориг, ур чадвараас урам зориг авснаар брэндийн түүх эхэлсэн юм. Аврагчид далайд хаягдсан завь, 4,000 м өндөрт орших хадан хавцал, цаглашгүй далайн гүнд живсэн шумбагч онгоц гээд дэлхийн хамгийн алслагдсан цэг, зэрлэг байгаль, хүнд нөхцөлийг үл харгалзан өөрийн амь биеэ үл хайрлан хүмүүсийг аварч байгаа нь дизайнерыг гайхшруулжээ. Улмаар эрс тэс уур амьсгал, экстрим нөхцөлд ажилладаг орчин цагийн "нөмрөггүй" супер баатрууд болсон эрэлхэг аврагчдыг биширсэн Розетти брэндээ Parajumpers хэмээн нэрлэх болсон юм. Өнөөдөр Parajumpers брэнд нь тансаг зэрэглэлийн куртканы зах зээл дээрх гол тоглогчдын нэг болж, дээд зэрэглэлийн чанартай гадуур хувцас урладаг цөөн брэндийн нэгт тооцогдож байна.
Байгалийн хамгийн хүнд нөхцөлд тэсвэртэй куртка
Инноваци, технологижсон эд анги болон зөвхөн чанартай материалыг ашиглан загвар бүрийг бүтээдэг учраас өнөөдөр Parajumpers брэнд дэлхий даяар үнэнч хэрэглэгчидтэй болжээ. Тэсгэм өвлийн хүйтэнд дулаанаа хадгалах чадвартай, хавар намрын улиралд салхи, шуурга, бороо, шороо нэвтрүүлэхгүй дэвшилтэт материалтай байхын зэрэгцээ зөв эсгүүрийн тусламжтай биеийн хөдөлгөөнд огт саад болохооргүй эвтэйхэн байдаг нь Parajumpers брэндийн курткануудын хамгийн том давуу тал юм. Мөн GPS төхөөрөмж, гар утас болон бусад аксесуаруудыг найдвартай хадгалах олон тасалгаат халааснууд, байгальд ээлтэй байдлаар гаргаж авсан үслэг юүдэн, шүхрийн тоноглол зэрэг нь загварлаг атлаа функционал үүргийг давхар гүйцэтгэдэг онцлогтой.
Дээд зэрэглэлийн чанар, улирлаас улирал дамжсан ч загварлаг байдлаа алддаггүй нь дэлхийн "А" зэрэглэлийн оддын таашаалыг хүртэж, дэлхийн өнцөг булан бүрт брэндийн таних тэмдэг болсон шар өнгийн шүхрийн оосортой парка, куртка, хүрэмнүүдээр гоёсон алдартнуудын цувааг эхлүүлжээ. Тэдний дундаас брэндийн хамгийн үнэнч хэрэглэгчдийн нэг бол яах аргагүй Оскарын шагналд нэр дэвшсэн жүжигчин, кино найруулагч Брэдли Купер юм. Тэрээр Parajumpers брэндийн курткаг улирал үл харгалзан төрөл бүрээр нь загварчлан өмсдөг. Мөн жүжигчин Сара Жессика Паркер өөртөө ч тэр, охиддоо ч тэр Parajumpers брэндийн куртка сонгодог бол инфлюэнсер Лена Перминова, DJ Дэвид Гетта болон бусад олон алдартнууд Parajumpers брэндийн сонгодог загварын куртка өмсөн аялж, сэтгүүлчдийн дуранд өртжээ.
Parajumpers брэндийн жинхэнэ курткаг хэрхэн хуурамчаас ялгах вэ?
Сүүлийн үед хууль бус компаниуд Parajumpers брэндийн загваруудыг хуулбарлаж дуураймал бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх хандлага ажиглагдах болжээ. Хуурамч бүтээгдэхүүнүүд нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй хортой материалаар хийгддэг тул эрүүл мэндэд аюултай байдаг.
Хуурамч загварыг өнгөцхөн харахад жинхэнэ хувилбартай ижил харагдах ч сайтар ажиглавал дуураймал гэдэг нь илт мэдэгдэх болно. Жишээ нь материал нь ус үл нэвтрүүлэх хамгаалалтгүй, товчийг хүрээлсэн резинэн оруулгагүй байхын зэрэгцээ албан ёсны баркодгүй байдаг. Parajumpers брэнд 2017 оны намар-өвлийн цуглуулгаас эхлэн 12 оронтой QR код нэвтрүүлсэн бөгөөд та www.certilogo.com вебсайт руу нэвтэрч эсвэл гар утсаараа энэхүү кодыг уншуулан жинхэнэ эсэхийг баталгаажуулах боломжтой. Үүнээс гадна албан ёсны борлуулагч хэмээн нэрлэсэн баталгаагүй компаниудаас интернетээр худалдан авалт хийхэд шууд Хятадаас бүтээгдэхүүнийг илгээдэг бол жинхэнэ Parajumpers зөвхөн Итали улсаас загваруудаа тээвэрлэдэг байгаа.
Parajumpers брэндийн курткаг хямдралтай үнээр авах боломж
Италийн Parajumpers брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Sod's Boutique өвлийн бүх загвартаа 50% хямдрал зарласан тул танд цаашид олон жилийн турш өмсөгдөх, хэзээ ч хуучрашгүй, сонгодог загварын куртка хямдралтай үнээр худалдан авах ховор боломж бүрдэж байгаа юм.
Sod's Boutique
Хаяг: Улсын их дэлгүүр 3 давхар, Сентрал Тауэр 1 давхар
Утас: 77071744, 99069627, 99059622
Та Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.