Хайх

Раф Симонс даавууны цуглуулга бүтээлээ

Раф Симонс даавууны цуглуулга бүтээлээ

Kvadrat-ын хамтаар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Раф Симонсын шүтэн бишрэгчид одооноос эхлэн дизайнерын хэв маягийг гэрийнхээ интерьер чимэглэлд уусгах боломжтой боллоо

Дани улсын Kvadrat гэх хүүхдийн даавуу үйлдвэрлэгч компани Раф Симонстой хамтран ажиллах дахин нэг хүсэлт гаргажээ. Энэ удаад дизайнер футуристик загварын тавилга болон өөрийн дуртай хөгжмийн бүтээлээс урам авч, тод өнгийн даавуу ба нэхмэл материалууд бүтээжээ. Удаан ажилласны үр дүнд тэрбээр Reflex, Pulsar ба Fuse гэх гурван төрлийн шугмыг нэгэн зэрэг танилцуулаад авлаа. Эдгээр даавуунуудаас гадна цуглуулгад мөн мохер, ноос, ноолуур зэрэг материал бүхий дэр ба орны бүтээлэг багтсан байгаа. Түүнчлэн Симонс архитектор Франко Альбинигийн 70 гурауй жилийн өмнө бүтээж байсан дүүжлэгдсэн сандлын дизайныг шинэчилж, цуглуулгынхаа нэгэн хэсэг болгожээ. Цуглуулга Kvadrat компанийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж байна.

Раф Симонс даавууны цуглуулга бүтээлээ (фото 1)Раф Симонс даавууны цуглуулга бүтээлээ (фото 2)Раф Симонс даавууны цуглуулга бүтээлээ (фото 3)

цааш үзэх