Хайх

Рианна Dior-ын шинэ бичлэгт

Нарны хэмнэл

Text: Buro.Mongolia


Энэ тавдугаар сарын сүүлээр Dior дуучин Рианнатай хамтарсан нарны шилний цуглуулгынхаа сурталчилгааг танилцуулсан билээ. Харин одоо тэдгээр шилнүүдийг улам дэлгэрэнгүй үзэж, шинжих боломж олгож, зураг авалтын тайзны арын бичлэгийг нийтлэж байна

Гэрэл зурагчин Жан-Батиста Мондиногийн хариуцсан зураг авалтаас шинэ цувралын футуристик загвартай нарны шилнүүдийг олон өнцгөөс шинжих боломжтой. Хэрвээ танд дуучин Рианнагийн загварчилсан шилийг бодитоор барьж үзэх боломж байхгүй бол энэхүү бичлэг нь танд байж болох бүхий л деталиудыг харуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Цэнхэр өнгийн арын фон дээр хийгдсэн хөрөг маягийн бичлэгт бараан өнгөөр уруулаа будсан Рианна камерын урд эргэлдэж шилнүүдийг танилцуулна. Дуучин бүсгүй арын фонтой ижил өнгийн энгийн цамц өмсөж, үсээ арагшаагаа боосон тул таны анхааралд зөвхөн шинэ нарны шил өртөнө. Тус бүрдээ $840 долларын үнэтэй уг загвар нь алтлаг линзтэй ягаан, цайвар цэнхэр, ногоон, саарал линзтэй алтлаг, улаан ба шар-саарал гэх зургаан өнгийн сонголттойгоор гарсан байгаа.

цааш үзэх