Хайх

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ

BURO-гийн судалгаа

Text: Buro.Mongolia


Анх 1940 онд Жокерын дүр Бэтмений тухай комикст танилцуулагдсан үеэс эхлэн 2019 онд Хоакин Феникс энэхүү хорон санаатны дүрд тоглосон үе хүртэлх энэ 79 жилийн хугацаанд хорон санаат "алиалагчийн" гадаад төрх, тэр ч бүү хэл түүний гарал үүслийн талаарх түүх нэг биш удаа өөрчлөгдсөн байдаг. Жокер загварт захирагддаггүй хэдий ч өөрийн гэсэн өвөрмөц стилиэ бүрдүүлж цагийн эрхээр тэрхүү стильдээ шинэчлэлт оруулан хувьссаар ирсэн билээ. BURO-гийн редакц энэ талаар судалгаа хийхээр шийдэн Жокерын оролцоотой бүх гол кинонуудыг шинжилсний үр дүнд уг нийтлэлийг бэлтгэлээ. Харамсалтай нь бид хэд хэдэн хүүхэлдэйн кино, телевизийн цуврал ба сонирхогчдын киног алгасах шаардлагатай болсон тул хүлцэл өчье.

Анх комикст танилцуулагдсан үе (1940)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 1)

Жокерын өнгөрсөн үе, гарал үүслийн тухай олон хувилбар байдаг ч түүнийг супер баатруудын ертөнцөд танилцуулдаг хамгийн анхны комикст өгүүлдгийн дагуу Жокер өөрөө ч өнгөрсөн амьдралаа санадаггүй. Харин комикст түүнийг хөзрийн үйлдвэр дээрэмдэж байхдаа Бэтментэй тааралдаж, түүнээс зугтахдаа химийн бодисоор дүүрэн аварга том бортого руу унаснаар амьдрал нь өөрчлөгддөг хэмээн дүрсэлдэг. Түүний арьс цайрч, үс нь ногоорч, нүдний эргэн тойронд нь хар хүрээ үүсэн царай нь айдас төрүүлэм инээмсэглэлтэй болдог төдийгүй сэтгэхүйд нь ч хүртэл өөрчлөлт орж "галзуурдаг" билээ.

Ийнхүү хүссэн хүсээгүй өөр хүн болсон тэрээр шинэ дүр төрхдөө зориулан онцгой стиль бүрдүүлдэг. Тухайн үед Жокер хамгийн сүүлийн үеийн трендийн дагуу давхар энгэртэй, бага зэрэг уртасгасан пиджактай хослолыг сонгодог цагаан сорочкатай хослуулан өмсдөг юм.

Улмаар Жокер төрхөө бүр ч өвөрмөц болгохоор шийдэн үснийхээ өнгөтэй ижил ногоон сорочка өмсөж, дээрээс нь улбар шар өнгийн хантааз давхарлаж, хувцсаа ногоон гуталтай хослуулдаг. Тэрээр мөн пиджактайгаа ижил өнгийн бээлий, судалтай зангиа, туузан хэлбэрийн эрвээхий зангилаа зэрэг аксесуараар төрхөө баяжуулж эхэлдэг билээ.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 2)

"Batman" кино ба телевизийн цуврал (1966)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 3)


Жокерын анхны дэлгэцийн дүрийг Сизар Ромеро бүтээсэн ба тэрээр тийм ч хорон санаатай алиалагч болж чадаагүй. Энэхүү Жокер нь театрын жүжиглэлтэд дуртай байсан тул энгийн пиджакны оронд хормойтой фрак өмсөж, хантаазныхаа ухлаадсыг илүү гүн болгож, илүү өндөр суудалтай брюк сонгодог билээ. Үүнээс гадна хослолын өнгө гэнэт тод ягаан болж хувирдаг ба энэ шийдвэрт шүүмжлэгчид одоо хүртэл дургүйцдэг байгаа.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 4)

Комиксууд дахь Жокер (1985)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 5)

Цаг хугацаа өнгөрсөөр гар зургийн урлаг хөгжиж, зохиолчдын сонирхол ч өөр чиглэл рүү төвлөрч эхэлсэн юм. Ингэснээр бидний өмнө шинэчлэгдсэн, гадаад төрхийнхөө жижиг детальд анхаарлаа хандуулдаг Жокер гарч ирсэн билээ. Түүний өмссөн малгай, энгэрийн зүүлт, чагтан товч, бээлий, дерби стилийн гутал зэргийг нь харахад л хангалттай.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 6)

"Batman" кино (1989)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 7)

Жек Николсоны бүтээсэн Жокер төрөл бүрийн стилистик туршилт хийх дуртай байсан. Тэрээр өмнөх Жокерын детальд дуртай чанарыг өвлөн авч таяг, шляп малгай, торгон эрвээхий зангилаагаар төрхөө баяжуулсан билээ. Жек мөн ногоон үсээ гөлийлгөн хойш самнадаг байснаараа бусад Жокеруудаас ялгарч чадсан юм.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 8)

"The Dark Knight" (2008)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 9)

Хамгийн хорон санаатай, айдас төрүүлэм Жокер гэгддэг Хит Лежерийн дүр бүтээсэн Жокер нь өмнөх Жокеруудаас тэс ондоо болж чадсан. Стилийн хувьд ганцхан ногоон хантаазыг л өвлөж авсан тэрээр халтар гэж хэлмээр хөх ягаан өнгийн урт хүрэм, энгийн жийнсэн сорочка, нүдэнд тусахааргүй бараан өнгийн пиджак ба зангиа өмсдөг байсан билээ. Үсэндээ ч төдийлөн анхаарал хандуулдаггүй, алиалагчийн будалтаа ч хүртэл хайхрамжгүй хийдэг байсан тэрээр зөвхөн жүжиглэлтийнхээ ачаар Жокерт "амь оруулж" чадсан юм.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 10)

"Suicide Squad" (2016)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 11)

2016 онд "Suicide Squad" кино гарахаас өмнө Жокерын шүтэн бишрэгчид Жаред Летогоос юу хүлэхээ мэдэхгүй байсан. Ихэнх нь хайртай хорон санаатнаа дахин том дэлгэцээр харах болсондоо баяртай байсан бол зарим нь шүүмжлэлтэй хандан өмнөх жүжигчний гаргаж чадсан жүжиглэлтийг давтахгүй л болов уу хэмээн шуугьцгааж байсан. Юутай ч Жаред Летогийн жүжиглэлтийг шүүмжлэлгүй түүний бүрдүүлсэн Жокерын стильд анхаарлаа хандуулбал биеэрээ дүүрэн шивээстэй, шүдэндээ мөнгөлөг чимэглэлтэй дүр төрх олныг ихэд гайхшруулсан билээ.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 12)

"Joker" (2019)

Найруулагч Тодд Филлипсийн "Joker" дээр дурдсан бүх бүтээлээс хамгийн үнэмшилтэй, амьдралд ойр болж чадсан. Киноны зохиолд орчин үеийн нийгэм сэтгэцийн эмгэгтэй залууг аллага хийхэд хүргэдэг талаар өгүүлдэг билээ.


Хоакин Фениксийн бүтээсэн дүрийг бодит амьдрал дээр Артур Флек хэмээн нэрлэдэг бөгөөд тэрээр өндөр настай ээжийнхээ хамт амьдран алиалагчийн ажлаар мөнгө олж, маш их хэмжээний тамхи татдаг. Харин өдөр тутамдаа Артур энгийн хөх өмдийг нэхмэл кардигантай хослуулан дээр нь цайвар бор өнгийн спорт куртка давхарлан өмсдөг. Сонирхолтой нь киноны үйл явдал өрнөн Артур цөхрөлдөө автах тусам түүний хувцаслалт улам бүр тод, анхаарал татам болдог. Жишээ нь тэрээр анхны стендап үзүүлбэртээ зориулан хүрэн улаан өнгийн хантааз ба брюк өмдний хослол өмсдөг бол киноны төгсгөлд бидний сайн мэдэх этгээд Жокер болон хувирдаг билээ. Ногоон үс, алиалагчийн нүүр будалт, ногоон сорочка, шар хантааз, улаан хослол гээд Артур чин хүслийнхээ дагуу өөрийгөө мартагдашгүй болгож чадсан юм.

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 13)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 14)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 15)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 16)

Шилдэг хорон санаатан: 1940-2019 оны хооронд Жокерын дүр ба стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 17)

цааш үзэх