Тайзны ард: Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногийн эргэн тойронд
Фото сурвалжилга
Нэгдүгээр сарын 4-6 өдрүүдэд Лондон хотноо намар-өвөл 2020 улирлын эрэгтэй загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эдгээр өдрүүдэд Martine Rose, Matty Bovan, Chalayan зэрэг эрэгтэй хувцасны салбар дахь нэр хүндтэй брэндүүд ирэх улиралд зориулсан цуглуулгаа танилцуулсан байгаа. Martine Rose брэнд винтэж хэв маяг мэдрэгдэх цуглуулгыг танилцуулсан бол Charles Jeffrey Loverboy брэнд Шотланд үндэсний хувцаснаас сэдэвлэсэн модерн, максимал загваруудыг дэлгэсэн юм. Загварын долоо хоногийн үеэр бид ихэвчлэн шинэ цуглуулгын тойм болон шилдэг street style төрхүүдийг танилцуулдаг бол энэ удаад тайзны ард өрнөдөг үйл явцыг хүргэхээр бэлтгэлээ.