
Томми Хилфигер: "Дизайнерууд Мелания Трампыг хувцаслах гэж буйгаараа бахархах хэрэгтэй"
"Улс төржих хэрэггүй"
Хэдхэн хоногийн өмнө бид АНУ-ын дизайнер Софи Теле олон нийтэд хандсан нээлттэй захидал бичиж, дизайнеруудыг Мелания Трампыг хувцаслахгүй байхыг уриалсан тухай бид нийтлэсэн билээ. Уг захидал загварын салбарт томоохон шуугиан тарьсан ч саяхныг хүртэл нэг ч дизайнер Телегийн захидалд хариу өгөөгүй байсан юм. Харин өчигдөр Томми Хилфигер энэ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.
WWD сэтгүүлийн уламжилснаар жил бүр Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг Angel Ball үдэшлэгийн үеэр Америкийн дизайнер хатагтай Трампыг хувцаслахдаа баяртай байх болохоо мэдэгдсэн байна. "Миний бодлоор Мелания бол маш үзэсгэлэнтэй эмэгтэй бөгөөд ямар ч дизайнер түүнийг хувцаслах гэж буйгаараа бахархах ёстой. Хүмүүс энэ талаар улс төржих хэрэггүй гэж би бодож байна. Бүгд л Мишель Обамаг хувцаслахдаа баяртай байсан шүү дээ. Миний бодлоор Мелания ба Иванка нарт ямар ч хувцас үнэхээр сайхан зохидог" хэмээн Томми ярьжээ.
Телегийн захидалд хариулсан анхны дизайнерын эдгээр үгс бусад Америкийн дизайнеруудад нөлөөлөх болов уу?