Хайх

Уилл Смитийн охины долоо хоногийн дотор гаргасан амжилт

Уилл Смитийн охины долоо хоногийн дотор гаргасан амжилт

Шинэ давалгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Холливүүдын алдарт жүжигчний охин энэ долоо хоногт ихийг амжууллаа. Тэр Chanel-ын сурталчилгаанд тоглосноос гадна Карин Ройтфельдын CR Fashion Book сэтгүүлд анх удаагаа зургаа нийтлүүлсэн байна

Дизайнер Карл Лагерфельд сүүлийн үед улам л залуухан моделиудтай хамтарч ажилладаг болоод байна. Тэр хэдхэн сарын өмнө 17 настай Лили-Роуз Деппийг Chanel-ын шинэ сүрчгийн нүүр царайгаар нэрлэсэн бол, одоо түүний сонголт 15 настай Уиллоу Смит дээр буужээ. Chanel-ын намрын улирлын нарны шилний цуглуулгын төлөөлөгчөөр тодорсон Уиллоу саяхан сурталчилгааны зураг авалтад оролцсон байна. Карл Лагерфельдын удирдсан уг зураг авалтад залуу модель дугуй хэлбэрийн хүрээтэй шил, твид хүрэм болон том хэмжээстэй чимэглэлүүдээр гоёсон харагдлаа.

"Дөнгөж 15 настай, Африк гаралтай, Америк охин Chanel-ын төлөөлөгчөөр тодорно гэдэг тэр бүр тохиогоод байдаггүй тун ховор боломж. Дэлхийн домогт брэнд орчин үед ийм зоригтой туршилт хийж байгаад би их баяртай байна. Сурталчилгааны зургууд дээр гаргасан дүр төрх миний өөрийн хувцаслалтын хэв маягтай тун төстэй болсон. Би галзуу загваруудыг хооронд нь хослуулж өмсөх дуртай. Миний бодлоор залуу насанд өөрийгөө илэрхийлж чаддаг байх нь их чухал. Хувцас гэдэг нь бусад хүмүүсийн чамайг дүгнэх шалтгаан биш, харин чи өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлэх хэрэгсэл юм" хэмээн Уиллоу Смит сэтгэгдлээ хуваалцжээ.

Дэлхийн хамгийн том загварын ордны зураг авалтад оролцсоныхоо хэдхэн хоногийн дараа Уиллоу Карин Ройтфельдтай хамтран ажиллахаар болсон байна. Францын Vogue сэтгүүлийн хуучин ерөнхий редактор залуу моделийг өөрийн CR Fashion Book сэтгүүлийнхээ намрын дугаарт зургаа даруулахыг санал болгожээ. Үүсгэн байгуулагчийнхаа хувийн стиль болон бүтээлч санаануудыг онцолдог энэхүү нэр хүндтэй сэтгүүлд өмнө нь Бейонсе, Ким Кардашьян болон бусад алдартнууд зургаа нийтлүүлж байсан юм.

Брюс Веберийн дарсан зургууд дээр Уиллоу захтай цагаан цамц дээр корсет өмсөж, нүүрээ африк хэв маягийн зурмал шивээсээр чимжээ.

@WillowSmith #ChanelEyewear #ChanelFallWinter2016

A video posted by CHANEL (@chanelofficial) on

цааш үзэх