Хайх

Uniqlo ба Lemaire нарын хамтран гаргасан цуглуулгын бүтэн каталог

Uniqlo ба Lemaire нарын хамтран гаргасан цуглуулгын бүтэн каталог

Борлуулалт эхлэхэд сар үлдлээ!

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Hermès-ийн хуучин бүтээлч захирал Кристоф Лемер болон Японы аварга брэнд Uniqlo нарын хамтран гаргасан цуглуулгын анхны каталог цахим сүлжээнд гарлаа

Uniqlo x Lemaire-ийн хураангуй цуглуулга маш өвөрмөц хэрнээ биед эвтэйхэн болжээ. Намрын улирлын хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой бүх загварууд уг цуглуулгад багтсан харагдана. Тодруулбал, тухтай ноолууран кардиган ба свитер, ноосон пальто ба нөмрөг, сонгодог сул загварын өмд болон илүү дутуу юмгүй дундаж урттай юбка зэрэг орсон байна. Мөн цуглуулга бүдэг улаан, цэнхэр, ногоон, сүүн цагаан гээд маш даруухан өнгөний сонголттой болсон.  Кристофер Лемер цуглуулгаа "Эдгээр хувцаснууд биед эвтэйхэн ба дулаахан хэрнээ хаа нэг газар гангарч болох дэгжин загвартай" гэж тодорхойллоо. Түүний Uniqlo-той хамтран гаргасан анхны бүтээл аравдугаар сарын эхээр худалдаалагдаж эхэлнэ. Харин одоохондоо каталог үзэж, таалагдсан загваруудаа сонгоцгооё.

цааш үзэх