Хайх

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ

Versace Jeans Couture

Text: Ө.Тодгэрэл


Грек домогт өгүүлдгээр Медузаг харсан хүн алмайрч түүний гоо үзэсгэлэнд сөгдөн мөргөдөг. Харин Медузаг өөрийн бэлгэдлээ болгосон Versace-г өмссөн хүн хаана ч харц булааж өөртөө итгэлтэй, хүчирхэг энергийг цацруулдаг.

Versace загварын ордон өдгөө 40 гаруй жилийн хугацаанд дэлхийд өөрийн гэсэн бат бөх байр суурийг эзлэн зоригтой, глэм загваруудаараа хаана ч давтагдашгүй хэв маягийг бий болгоод байгаа. Алдарт Медуза толгой, алтан гинж, алтлаг хээ гээд зөвхөн Versace-д л байдаг, өөр ямар ч брэнд хуулбарлах гээд амжилтад хүрдэггүй, төрөлдөө цор ганц стилийг тэд бий болгож чадсан гэдэг гайхалтай. Versace-гийн оргил үе 1990-ээд онуудад тохиосон гэж тооцдог ч сүүлийн жилүүдэд Донателла Версачегийн ачаар тэр давлагаа эргэн ирээд байгаа билээ. Жизель Бюндхен, Кайя Гербер, Жижи Хадид гээд орчин үеийн бүх топ моделиуд энэ ордныг төлөөлөн ажилладгаас гадна Женнифер Лопес (сүүлд болсон загварын шоуг санахад л хангалттай), Леди Гага гэх поп соёлын томоохон нэрс Versace-г сонгон өмсдөг юм.

Мэдээж энэ бүгдийн зэрэгцээ Versace ордон цаг үетэйгээ хөл нийлүүлэх зорилгоор шинэ мянганыхныг чиглэсэн олон төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэдгээрийн нэг нь Versace Jeans Couture юм. Жанни ба Донателла Версаче нар анх Versace Jeans Couture-ийг 30 жилийн өмнө, Versace брэндийн залууст зориулагдсан чиглэл болгон үүсгэн байгуулж байсан хэдий ч энэ онд бүр илүү модерн дизайнтайгаар шинэчлэн гаргасан нь энэ билээ.

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ (фото 1)

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ (фото 2)

Versace Jeans Couture нь кутюр детальтай streetwear санал болгодгоороо бусад брэндүүдээс онцлог юм. Кутюр загварт ашиглагддаг нарийн ажиллагаа шаардсан эсгүүр, чанартай материал, гар урлалын чимэглэл ба хатгамлын ачаар брэндийн жийнсэн загварууд шинэ түвшинд гарсан гэж хэлж болно. Тухайлбал хамгийн сүүлд танилцуулсан намар-өвөл 2019 цуглуулгад Versace ордны архивын домогт загваруудыг шинэ эриний залуусын нүдээр харан, контемпорари дизайнд оруулсан байна. Үр дүнд нь бүхэлдээ алтлаг өнгийн хээтэй oversize жийнсэн хүрэм, гурвалжин металл захтай савхин цамц, гялалзсан алтан хатгамалтай өргөн өмд зэрэг хүйс хамааралгүй өмсөж болох, 90-ээд оны ретро уур амьсгалтай "гудамжны" загварууд бүтжээ. Өөрөөр хэлбэл хээнцэр атлаа гранж, мөн хамгийн гол нь cool.

Versace Jeans Couture-ийн албан ёсны поп-ап бутик Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт түр хугацаанд нээгдсэн байна.

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ (фото 3)

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ (фото 4)

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ (фото 5)

Versace-гийн хээнцэр, гранж ертөнц: Шангри-Ла Моллд залууст зориулагдсан поп-ап бутик нээгдлээ (фото 6)

Versace Jeans Couture Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл нэгдүгээр давхар
Утас: 70115556

Сэтгэгдэл бичих

цааш үзэх