Хайх

Виктория Бекхэмийг анорексия буюу хэт турах өвчинг сурталчилсан хэрэгт буруутгалаа

Виктория Бекхэмийг анорексия буюу хэт турах өвчинг сурталчилсан хэрэгт буруутгалаа

Сурталчилгаандаа хэт туранхай загвар өмсөгч оруулсны улмаас

Text: Buro.Mongolia


Зураг:

The New York Times сэтгүүл Виктория Бекхэмийн нүдний шилний брэндтэй холбоотой нэгэн шуугиант хэргийн талаар нийтлэл гаргажээ. Тодруулбал тус брэндийн хавар-зун 2018 улирлын сурталчилгаанд оролцсон Литви улсын 29 настай модель Гидре Дукаускайтегийн "хэт туранхай" гаднах төрх олон нийтийн дунд маргаан үүсэх гол шалтгаан болсон байна.

NYT-ийн сэтгүүлч сурталчилгааны зургуудыг ийнхүү дүрслэн бичжээ: "Загвар өмсөгч залуухан, сульдсан харагдаж байна. Торгон туник цамц болон зөөлөн ягаан өнгийн брюк өмдний цаанаас харагдах түүний нарийхан гар, хөл болон дөрвөлжин хүрээтэй шил зүүсэн түүний хурц ирмэгтэй нүүрний хэлбэр нь үүнийг илтгэж байна".

Виктория Бекхэм өөрийн олон нийтийн сүлжээнд сурталчилгааны зургуудыг нийтэлсний дараагаар түүнийг чиглэсэн сөрөг агууламжтай сэтгэгдлүүд ар, араасаа нэмэгдэж эхэлсэн юм.

Их Британийн алдарт телевизийн хөтлөгч Пирс Морган сурталчилгааны зургийг өөрийн Twitter хуудаснаа байршуулж, "Би энэ зургийг харах үед өөрийгөө эрүүл бус мэт мэдэрч байна. Тэгэхээр залуу охидод эдгээр зургууд нь хичнээн их сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тодорхой биз ээ. Та өөрөөсөө ичих хэрэгтэй, Виктория Бекхэм" хэмээн бичжээ.

Мөн англи, америк гаралтай зохиолч, Оксфордын доктор Аманда Форман энэхүү сурталчилгааны талаар ийнхүү сэтгэгдлээ үлдээсэн байна. "Анорексиягаар өвчилсөн өсвөр насны хүүхэд шиг харагдах загвар өмсөгч Victoria Beckham нүдний шилний шинэ цуглуулгын нүүр царайгаар тодорчээ. Яг л ийм учраас олон нийтийн сүлжээ болон үүгээр тархах сурталчилгаануудыг охидын оюун санааны эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй, аюултай хэмээн судлаачид дүгнэдэг".

Харин Виктория Бекхэм энэ талаар ямар нэгэн сэтгэгдэл өгөхөөс татгалзжээ.

цааш үзэх