Хайх

Z үеийнхний дунд дэлгэрээд буй VSCO охид гэж хэн бэ?

Z үеийнхний дунд дэлгэрээд буй VSCO охид гэж хэн бэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Тэд VSCO аппликейшн ашиглаж зургаа янзалдаг учир өөрсдийгөө #vscogirl хэмээн нэрлэж хэштаг хэрэглэдэг байна

Сүүлийн үед ТikTok болон Instagram олон нийтийн сүлжээнд эрчимтэй дэлгэрээд буй "VSCO girl" гэх нэршил нь VSCO хэмээх зураг засварын программаас үүдэлтэй юм. Тодруулбал солонгорсон тод өнгийн хувцас өмсөж, гартаа төмөр усны сав барьсан "VSCO girl" гэсэн нэр томьёо өсвөр насныхны дунд нэрт гараад байгаа бөгөөд онлайн болон бодит амьдрал дээр бие биенээсээ бараг ялгагдахгүй, нэгэн хэвийн байдлаар хувцасладаг өсвөр насны охидыг тодорхойлоход хэрэглэгддэг билээ.

Z үеийнхний дунд дэлгэрээд буй VSCO охид гэж хэн бэ? (фото 1)

Одоогоор #VSCOgirl гэх хэштаг ашигласан зураг Instagram сүлжээнд л гэхэд нэг сая давсан бөгөөд ихэвчлэн өнгөлөг, далайн эргийн амьдралын хэв маягийг илэрхийлдэг байна. Buzzfeed-ийн сэтгүүлч Лорен Страпагиел хэлэхдээ "VSCO охид ихэнхдээ цагаан арьстай, туяхан биетэй бөгөөд сүүлийн үеийн чиг хандлага бүхий өндөр үнэтэй эд барааг худалдаж авах мөнгөний бололцоотой байдаг" гэжээ.

Тэд юу өмсөж зүүдэг вэ?

VSCO охид байгаль орчин хамгаалах сонирхолтой тул өдөр тутмын хэрэглээндээ дахин хэрэглэж болох эд хогшлыг сонгодог байна. Мөн тэд хоорондоо бараг л ялгагдахгүй нэг төрлийн хувцас өмсдөг. Ихэвчлэн пастель өнгө давамгайлсан зүүлт чимэглэл болон томдсон гэмээр футболка, Birkenstock брэндийн углааш эсвэл Vans пүүз өмсөн үсээ зузаан даавуун боолтоор боодог байгаа.

Тэдний үг ярианы хэллэг ямар байдаг вэ?

VSCO охидын дунд хоёр гол хэллэг тархсан байдаг. Эхнийх нь "sksksk" гэх авиагаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг бол хоёр дах нь "and I oop" хэмээн цочирдсон байдлаа хэлдэг байна. "Sksksk" гэх авиа нь рэппер Эминэмийн "Stan" хэмээх дуунаас үүдэлтэй юм. Уг дууны клипэн дээр гардаг Стэн хэмээх улаан фэний нэрээр ЛГБТ нийгэмлэгийнхэн ямар нэгэн зүйлд донтон эрчимтэй фэн болдог, сэтгэл хөдлөл иxтэй хүмүүсийг нэрийддэг болсон бөгөөд тэдний дунд "sksksk" гэх хэллэг их хэрэглэгддэг байсан нь ийнхүү VSCO охидын ярианы хэллэг рүү шилжжээ. Харин "And I oop" нь мөн л ЛГБТ нийгэмлэгт хэрэглэгддэг ба "Өө яанаа" гэх санамсаргүй байдлыг илэрхийлэх, эсвэл тэднийг цочроосон үйл явдалд хариу болгон хэлэхэд зориулагддаг байна.

цааш үзэх