Японы Vogue сэтгүүл шинэ дугаарынхаа нүүр хуудсан дээр нийт 67 загвар өмсөгчийг гаргалаа
Dolce & Gabbana брэндийн загварын шоунаас
Японы Vogue сэтгүүл рекорд тогтоолоо. Сэтгүүлийн наймдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсан дээр Dolce & Gabbana брэндийн загварын шоунд оролцсон нийт 67 загвар өмсөгч нэгэн зэрэг гарсан байна. Зургийг сайтар ажиглавал эдгээр загвар өмсөгчид дунд Жейми Фоксын охин Коринн Фокс, Дэн Гилройгийн охин Роуз Гилрой, Памела Андерсоны хүү Дилан Ли, Кит Ричардсын охид Элла ба Александра Ричардс гэх зэрэг олны танил шинэ мянганыхан үзэгдэх болно.
Сэтгүүлийн нүүр дээр гарсан бүх моделиуд Dolce & Gabbana брэндийн намар-өвөл 2017 цуглуулгын хувцсаар гоёсон байгаа. Шинэ дугаар зургаaдугаар сарын 28-нд худалдаанд гарна.