Хайх

Zegna групп Thom Browne брэндийг $500 саяар худалдан авлаа

Zegna групп Thom Browne брэндийг $500 саяар худалдан авлаа

Загварын салбарт шуугиан тарьсан үйл явдлын тухайд

Text: Buro.Mongolia


Зураг:

Италийн тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгч Ermenegildo Zegna групп америкийн Thom Browne брэндийн 500 сая ам.доллартай дүйцэх 85%-ийн хувьцааг худалдан авлаа. Zegna групп Thom Browne брэндийг худалдан авснаар шинэ мянганыхан, Z үеийнхнээс бүрдсэн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой хэмээн үзэж байна.

Нэгэн үе жүжигчнээр ажиллаж байсан Thom Browne брэндийн үүсгэн байгуулагч Том Браун 2001 онд ердөө таван төрлийн хослолтой анхны дэлгүүрээ нээж байжээ. Ноён Браун сонирхолтой, өвөрмөц шийдэл бүхий загваруудаараа олны анхаарлыг үргэлж татдаг бөгөөд түүнийг орчин цагийн Америкийн загварын суутан гэж нэрлэх нь ч бий.Zegna групп Thom Browne брэндийг $500 саяар худалдан авлаа (фото 1)

Тhom Browne брэнд жилд дунджаар 120 сая ам.долларын борлуулалтыг АНУ, Европ, Азийн зах зээлд хийдэг ба харьцангуй тогтвортой үйл ажиллагаатай брэндүүдийн нэгт тооцогддог. Том Браун цаашид брэндийн 15 хувийг эзэмших бөгөөд бүтээлч захирлын албан тушаалаа хадгалан үлдэхээр болжээ. Түүнчлэн брэндийн гүйцэтгэх захирал Родриго Базан урьдын адил брэндийн үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

"Тhom Browne брэндийг худалдан авсан нь Zegna группийн түүхэнд тэмдэглэгдэх гайхалтай үйл явдал байлаа. Бид олон жилийн эрэл хайгуул, судалгааны үр дүнд Thom Browne брэндийг худалдан авах шийдвэрийг гаргасан. Цаашид бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт найдаж байна" хэмээн Zegna группын ерөнхийлөгч ноён Зенья The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Мэргэжилтнүүд уг үйл явдлыг талуудад ашигтай байх өндөр магадлалтай хэмээн үзэж байна. Учир нь техник технологийн дэвшил, зах зээлийн өрсөлдөөнт байдлаас үүдэн тансаг зэрэглэлийн брэндүүд бие даан үйл ажиллагаагаа явуулах нь эрсдэлтэйд тооцогдох болсон бөгөөд ямар нэг группийн харьяалалд орох нь аюулаас сэргийлэх юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх