Хайх

Зендая Tommy Hilfiger брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо

Зендая Tommy Hilfiger брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо

Жижиг орлох шинэ "Тommy Girl"

Text: Buro.Mongolia


Жижи Хадид, Хейли Болдуин нарын араас жүжигчин, загвар өмсөгч Зендая Tommy Hilfiger брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо. Түүнчлэн Зендая, дизайнер Томми Хилфигер нар хамтран "Tommy x Zendaya" цуглуулгыг ирэх хоёрдугаар сард гаргахаар болоод байна.

Дизайнер Томми Хилфигер Instagram хуудаснаа "Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, түүнийхээ төлөө тэмцэн хойч үедээ үлгэр дуурайлал болж чаддаг хүмүүс надад хэдийнээс таалагдаж ирсэн. Зендая бол тэдний тод жишээ ба түүнтэй хамтрахаар болсондоо таатай байна" хэмээн бичжээ. Түүнчлэн тэдний хамтран гаргах цуглуулга америкина хэв маягтай байх болно гэдгийг дизайнер онцоллоо.

Харин Зендаягийн хувьд хувцас загварын салбар тэр дундаа Томми Хилфигертэй хамтрах болсондоо талархаж буйгаа илэрхийлсэн юм. Эргэн сануулахад загвар өмсөгч Жижи Хадид хоёр жил орчим Tommy Hilfiger брэндийн нүүр царайгаар ажилласан ба "Тommy x Gigi" нэртэй дөрвөн удаагийн цуглуулга танилцуулсан билээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх