Хайх

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд

Text: Buro.Mongolia


Зураг:

Гар цүнх болон гутал нь эмэгтэй хүний шүүгээн дэх хамгийн чухал эд зүйлс гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Гэхдээ бидний бодлоор өнөө үед сайн чанарын гар цүнхийг заавал нэртэй брэнд гэлтгүй бие даасан жижиг маркуудаас ч олох боломжтой. Ингэснээр та нэгдүгээрт дотоодын гар урлаачдын хөдөлмөрийг дэмжиж, хоёрдугаарт бусдад байхгүй ховор загварыг олж, гуравдугаарт хэмнэлт хийх болно.


Osoi

Өмнөд Солонгосын загварын салбар улам бүр л хүчирхэгжсээр байна. Үүнд Солонгос залуусын өвөрмөц street style болон Rejina Pyo ба Reike Nen зэрэг дотоодын маркуудын амжилт нөлөөлж байгаа билээ. Харин цүнхний чиглэлээр шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй брэндүүд дундаас Osoi брэнд онцгойрон ялгарч байна. Уг брэндийн бестселлер нь Brot (герман хэлээр талх гэсэн утгатай) нэртэй цүнх ба уг цүнхийг мөрөө давуулах, нэг мөрөн дээрээ тохох, эсвэл бүсэлхийндээ зүүх байдлаар үүрэх боломжтой юм. Үүнээс гадна брэнд бичил хэмжээтэй өхөөрдөм цүнхнүүд, нэрийн хуудасны хэтэвч зэрэг жижиг аксесуаруд санал болгодог байгаа.

Ямар үнэтэй вэ: 330-370 евро

Хаанаас худалдаж авах вэ: modaoperandi.com, matchesfashion.com

Instagram хуудас, вебсайт

 

Aesther Ekme

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд (фото 1)

Нэрийн брэндээ үүсгэн байгуулахаасаа өмнө Стэфан Парк Alexander Wang брэндийн аксесуарын дизайнераар ажилладаг байсан юм. Стэфан Солонгос гаралтай хэдий ч Бразилын Сан-Паулу хотод өсөж, дараа нь Нью-Йоркт амьдарч, таван жилийн өмнө Копенгагенд нүүж ирэн Aesther Ekme брэндээ үүсгэн байгуулсан билээ. Түүний хэлснээр эдгээр өөр өөр соёлууд түүний цүнхний дизайнд нөлөөлдөг бөгөөд тэр дундаа 1970-аад оны Бразилын архитектур бүтээлч санааных нь эх үүсвэр болдог аж. Aesther Ekme брэндийн бүтээлүүд ерөнхийдөө минимал дизайнтай, багтаамж сайтай, ямар ч хувцастай зохицдог онцлогтой байгаа.

Ямар үнэтэй вэ: 300-350 евро

Хаанаас худалдаж авах вэ: matchesfashion.comfarfetch.com

Instagram хуудас, вебсайт

 

Usisi

Modaoperandi онлайн дэлгүүрийн хуучин зохицуулагч Милли Оллсопп өөрийн эгч Кэтриний хамтаар Usisi гэх брэндийг үүсгэн байгуулсан билээ. Usisi гэдэг нь зулу хэлнээс "эгч" хэмээн орчуулагддаг юм. Эгч дүүсийн хэлснээр брэндийн загварууд ажил оффис болон амралт аяллын үеэр өмсөхөд тохиромжтой маш универсал гэнэ. Тодруулбал комбинзон, цамц, даашинз зэрэг нь ажил хэрэгч эсгүүртэй атлаа тааран материалаар хийгдсэн бол гар цүнхнүүд нь сийрсэн цүнх санагдуулам дизайнтай атлаа арьсан материалтай байж, эвэр хэлбэрийн бариул зэрэг өвөрмөц деталиар чимэглэгдсэн байгаа.

Ямар үнэтэй вэ: 600-700 евро

Хаанаас худалдаж авах вэ: brownsfashion.comfarfetch.com

Instagram хуудас, вебсайт

 

Aagé

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд (фото 2)

Даниас гаралтай Трине Мэри Хольм ба Сара Дульвирдт нар анх маркаа үүсгэн байгуулахдаа эмэгтэйчүүд дунд санал асуулга явуулан ямар хэлбэрийн цүнхэнд дуртай болох мөн цүнхэн дээрх ямар деталь анхаарлыг нь татдагийг тодруулжээ. Үүний үр дүнд тэд өдөр ч, орой ч үүрч болох, ном ба савтай ус багтаах чадвартай гар цүнх урлах ёстойгоо ойлгосон ба эцэст нь кросс-боди, тоут загварын цүнхнүүд гаргасан билээ. Цүнхний дизайныг боловсруулахдаа тэд мөн дугуйны сагсанд багтах боломжтой байхыг тооцоолсон нь Копенгагенд амьдардаг бүсгүйчүүдэд нэн чухал шалгуур юм.


Ямар үнэтэй вэ: 700-850 евро

Хаанаас худалдаж авах вэ: aagestore.com

Instagram хуудас, вебсайт

 

Atomy

Польшийн Atomy брэнд тогтвортой үйлдвэрлэл явуулахаар зорьж илүүдэл бүтээгдэхүүн гаргахгүйн тулд гар цүнхнүүдээ зөвхөн захиалгын дагуу оёж, үйлдвэрлэлтээс илүү гарсан материалын өөдөснүүдээр гар утасны гэр, хэтэвч зэрэг жижиг аксесуарууд оёдог байгаа. Atomy-гийн загварууд түр хугацааны трендүүдээс үл хамааран мөнхийн сонгодог дизайнтай байх ба өвөрмөц бариул гэх мэт деталийнхаа ачаар анхаарал татах болно.

Ямар үнэтэй вэ: 250-350 евро

Хаанаас худалдаж авах вэ: atomy-store.com

Instagram хуудас, вебсайт

 

Object Particolare

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд (фото 3)

Маркийн үүсгэн байгуулагч Петра Лангерова бол маш чадварлаг нэгэн бүсгүй юм. Тэрээр Бүгд Найрамдах Словак улсаас Нью-Йорк хот руу нүүн Parsons-д сурч, Tommy Hilfiger болон J.Crew брэндүүдэд ажиллаж, Gap-д дизайны захирлын албан тушаалыг хааж, Everlane брэндэд бүтээлч захирал хийж байсан туршлагатай. Петра Everlane-ий гар цүнхний цуглуулга дээр ажиллаж байхдаа Италийн хойд зүгт оршдог Siloe гэх арьсны үйлдвэр дээр очсон ба тухайн газрын гар урлаачдын ажлыг биширч өөрийн брэндийг үүсгэн байгуулахаар шийджээ. Түүний энэ санааг ч тэрхүү үйлдвэрийн захирал Эрик Жозельцон дэмжсэн байна. Object Particolare брэндийн бүх загваруудыг гар аргаар урладаг ба оёдлын бүх үе шатыг нэг л хүн хариуцаж, тухайн хүний нэр цүнхэн дээр бичигдэж үлддэг онцлогтой.

Ямар үнэтэй вэ: 395-690 евро

Хаанаас худалдаж авах вэ: objectparticolare.com

Instagram хуудас, вебсайт

 

Maison Etnad

Гар утас, банкны картууд, уруулын будаг ба Airpods чихэвч. Яг л ийм хэмжээний эд зүйлсийг өөртөө багтаах чадвартай Maison Etnad брэндийн бяцхан цүнхнүүд яг одоо эрэлт өндөртэй байна. Испанийн Андалусия мужид үүсгэн байгуулагдсан энэхүү брэндийн бүтээлүүдийг Net-a-Porter онлайн дэлгүүрээс олох боломжтой.

Ямар үнэтэй вэ: 435-685 евро

Хаанаас худалдаж авах вэ: net-a-porter.commaisonetnad.com

Instagram хуудас, вебсайт


TL-180

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд (фото 4)

Францын Тина Педуцци ба Италийн Луиза Орсини нарын үүсгэн байгуулсан TL-180 брэнд урлаг болон загварын ертөнцүүдийг цүнхний дизайндаа нэгтгэн шингээдэг. Тэд анх Германы зураач Ансельм Кифертэй танилцсаны улмаас өөрсдийн гэсэн брэнд үүсгэн байгуулах санааг олсон бөгөөд цуглуулга бүрээ урлагийн жанрын ямар нэгэн кинонд зориулан гаргадаг. Тухайлбал хамгийн сүүлд гаргасан цуглуулга нь 1971 оны "Death in Venice" кинонд зориулагдсан байгаа. Мөн минимал, универсал дизайнтай брэндийн гар цүнхнүүдийг Итали улсад гар аргаар оёдог билээ.

Ямар үнэтэй вэ: 300-530 евро

Хаанаас худалдаж авах вэ: tl-180.comnet-a-porter.com

Instagram хуудас, вебсайт

 

Dooz

Dooz маркийн үүсгэн байгуулагчид Рейчел Боргхард ба Миа Казовски нар гар цүнхийг өөрийн зурхайн ордондоо тохируулан сонгох боломжтой гэж үздэг. Хэдийгээр цүнхнүүдийн загварууд хоорондоо адилхан ч зурхайн ордны тэмдэглэл болон тухайн ордод тохирсон өнгөний сонголтоороо ялгардаг. Тухайлбал Үхрийн ордныхонд оюу ногоон, Охины ордныхонд зөөлөн ягаан, Хонины ордныхонд улаан өнгийг зориулжээ.

Ямар үнэтэй вэ: 420 евро

Хаанаас худалдаж авах вэ: dooznyc.com

Instagram хуудас, вебсайт

 

Imago-A

Анхаарлаа хандуулах хэрэгтэй 10 шинэ цүнхний брэнд (фото 5)

"Имаго-А" хэмээн уншигддаг Imago-A брэндийг Нью-Йоркийн дизайнер Йеган Ю үүсгэн байгуулсан билээ. Тэрээр өмнө нь Ports 1961 брэндэд Хуссейн Чалаянтай хамтран ажиллаж байсан туршлагатай юм. Брэндийн бестселлер загвар нь 2000-аад онуудыг санагдуулам хобо хэлбэрийн Lucite гэх цүнх байгаа.

Ямар үнэтэй вэ: 280-450 евро

Хаанаас худалдаж авах вэ: imago-a.commodaoperandi.com

Instagram хуудас, вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх