Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Дизайнер ба streetstyle од Жильда Амбросио

Долоо хоногийн онцлох Instagram: Дизайнер ба streetstyle од Жильда Амбросио

Загвараар амьсгалдаг нэгэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Жильда Амбросиогийн загвартай холбоотой анхны ажлуудын нэг бол Неаполь дахь эцэг, эхийнхээ бутикт хийсэн дадлага юм. Тэрээр тухайн үед манекенуудыг хувцаслаж, стайлинг хийдэг байжээ. Жильдагийн хэлж буйгаар тэрээр багадаа бага зэрэг мариатай хүүхэд байсан бөгөөд аливаа өөртөө итгэлгүй өсвөр настны адил манекен шиг гуалиг харагдахыг хүсдэг ч чаддаггүй байсан гэнэ. Харин одоо, 20 гаруй жилийн дараа Амбросио өөртөө бүрэн итгэлтэй бүсгүй болоод зогсолгүй загварын салбар дахь нөлөө бүхий эрхмүүдийн "Топ 10"-ийн нэгд тооцогдож, Forbes сэтгүүлийн "30 хүртэлх 30" жагсаалтад багтаж, Instagram хуудаснаа 311 мянган дагагчтай болсон билээ.

 

 

Жильда бол байдаг л нэг загварлаг блогер, эсвэл онц шалтгаангүйгээр алдартай болсон нэгэн биш. Тэрээр ертөнцийг харах үзлээ уран бүтээл болгон бусдад хүргэдэг. Миланы алдарт Marangoni институтийг хувцасны дизайнераар төгссөн Жильда өөрийн сайн найз Жиоржия Тординигийн хамтаар Attico гэх брэнд үүсгэн байгуулж, багагүй амжилт олоод байгаа.

Жильдагийн Instagram хуудаснаас ямар төрлийн хувцаснуудыг хооронд нь хослуулж болох, энгийн хувцаслалтанд юу нэмбэл мартагдашгүй дүр төрх бий болох, хэрхэн биед эвтэйхэн атлаа загварлаг хувцаслаж болохыг харж болно. Жильда загварын трендүүдийг түр хугацааны гэж боддог тул дагадаггүй. Харин үүний оронд тэрээр "хосолж боломгүй зүйлсийг хооронд нь хослуулах хэрэгтэй" гэсэн дүрмийг баримталдаг. Мөн өөрт зохидог хувцаснууддаа үнэнч үлдэх хэрэгтэй гэдгийг тэр харуулдаг. Тухайлбал түүний нөхцөлд Acne Studios-ийн хар скинни жийнс, бомбер хүрэм, том хэмжээтэй алтан ээмэг, Céline-ы хар нарны шил зэрэг нь хэд дахин өмссөн ч уйддаггүй загварууд юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх