Энэ хавар ямар цув худалдаж авах вэ: 8 төрлийн загвар
Шоппинг жагсаалтдаа нэмээрэй
Нарны илч нэмэгдсэн ч үе үе сэвэлзэн салхилах хаврын улиралд хамгийн тохиромжтой гадуур хувцас бол цув билээ. Тэгвэл шинэ улиралд зориулан ямар загвартай цув худалдан авахаа мэдэхгүй байгаа бол анхаарал хандуулаарай. Stella McCartney, Sacai брэндүүд хавар-зун 2020 улиралд чидун жимсний ногоон өнгөтэй сонгодог загварын тренч цувыг урласан бол Lacoste болон Givenchy брэндүүд The Matrix киноны гол дүрүүдийг санагдуулам cool хэв маягтай савхин цувнуудыг танилцуулсан байгаа. Харин та илүү романтик стилиэр хувцаслах дуртай бол Boss, Miu Miu брэндээс санал болгоод буй сувд мэт гялалзсан эффекттэй цув, аль эсвэл Valentino-гийн хуниас, цацган чимэглэлтэй даашинз мэт харагдах цув танд гарцаагүй таалагдана.
Түүнчлэн Loewe, Hyke, Burberry брэндүүдээс өвөрмөц ханцуйтай, урт эсгүүртэй зэрэг этгээд загваруудыг олох боломжтой. Ингээд энэ хаврын улиралд анхаарал хандуулбал зохих цувны загваруудтай танилцана уу.
Чидун жимсний ногоон өнгөтэй
Сувдан эффекттэй
Контрасттай
Гялалзсан эффекттэй
Савхин
Даашинз мэт харагдах
Өвөрмөц ханцуйтай
Урт загвартай