Хайх

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь

Хүүхдийн зууд байрласан Италийн таван тансаг зэрэглэлийн брэнд

Text: Ө.Тодгэрэл


“Prada байгаагүй бол чөтгөр юу өмсөх байсан бол? Armani-гүйгээр American Gigolo дээрх Ричард Гир үзэгчдийг өөртөө дурлуулж чадах байсан болов уу?” хэмээн алдарт дизайнер Жереми Скотт Италийн хувцас загвар дэлхийд хичнээн нөлөөтэй болохыг цөөн үгсээр хэлсэн байдаг.

Бүр цаашилбал A Roman Holiday дээрх Одри Хепберний бүх өмсгөлүүд, La Dolce Vita дээрх Анита Экбергийн хөвсгөр даашинзууд, The Talented Mr.Ripley дээрх Гвинетийн төрхүүдийг л санахад Италийн хувцас загвар аль эртнээс л үзэсгэлэнтэй бүхний анхдагч, бүх цаг үеийн шилдэг нь байсан гэмээр. Дэлхийн хамгийн алдартай брэндүүд, дизайнерууд, шүтээнүүдийг төрүүлэн гаргасан Италийн түүхийг загваргүйгээр төсөөлшгүй бөгөөд өнөөдрийн бидний мэдэх орчин үеийн загварт хамгийн ихээр нөлөөлсөн орон гарцаагүй мөн юм. Италичууд гоо зүйн нарийн мэдрэмжтэйгээс гадна ширхэг деталь бүрийг нэг бүрчлэн, хамгийн өндөр чанараар хийж гүйцэтгэдэг уламжлалтай учраас л ийнхүү энэ олон жилийн турш загварын салбарыг тэргүүлж, дэлхийд нэгдүгээрт үнэлэгдсээр байна. "Made in Italy" гэх баталгаа дэлхийн хаана ч хүчтэйг мэддэг загварт хайртай хэн бүхний хувьд зүгээр л Италид очмоор, бүх бүтикүүдээр нь шоппинг хиймээр ...

Ийнхүү шоппинг хийх хүсэлдээ автан жинхэнэ итали чанарын эрэлд гарсан бид Сөүлийн гудамжинд, бүр тодруулбал Cөүл Плазагийн нэг давхарт, нэг ч биш бүр таван алдарт Итали брэндийн албан ёсны моно бүтикүүд нэг дор байршсаныг олж мэдэн уншигчиддаа хамгийн түрүүнд хүргэхийг хүслээ. Хотын төв дахь Italian Luxury Brands гэх орон зайг хатагтай Н.Лхамсүрэн үүсгэн байгуулсан бөгөөд хүмүүс нэг дороос хэрэгтэй бүхнээ олоосой, ингэхдээ хамгийн чанартай бүхнээс сонголтоо хийх боломжтой байгаасай гэх чин хүслээр хөдөлмөрлөсөөр үр дүнд нь Монголдоо анх удаа энэхүү тэр бүр олддоггүй, маш өндөр стандарттай моно брэнд бүтикийн эрхийг Италийн таван ч нэр хүндтэй брэндээс шат дараалан олж авч чаджээ.

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 1)

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 2)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 3)

"Эмэгтэй хүн цаанаасаа л үзэсгэлэнтэй зүйлс руу татагддаг. Би ч мөн адил өөрийн тэр сонирхлынхоо дагуу явсаар Европын брэндүүдийг анх анзаарч, тэр дундаа Loriblu-гийн гуталнууд хичнээн загварлаг атлаа хөлд юм өмсөөгүй мэт эвтэйхнийг нь гайхан монгол эмэгтэйчүүддээ хүргэхийг хүссэн. Энэ брэндээс эхлээд л одоо ингээд явж байна даа" хэмээн бүр 90-ээд оноос эхлэн арьс ширэн гутлын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж ирсэн, гутлаар мэргэшсэн гэж хэлж болох хатагтай Н.Лхамсүрэн бидэнд хэрхэн Italian Luxury Brands-ийн түүхийг эхлүүлж байснаа хуваалцсан юм.

Моно брэнд бүтик нээх эрхийг олж авахад бэрх байдгаас гадна ихээхэн хөрөнгө оруулалт шаардагддаг, мөн цаанаасаа маш хатуу заалттай тул үүнийгээ дагаад үйлчилгээний түвшин, худалдааны зөвлөх нарын ур чадвар ч хамгийн нарийн стандартад нийцдэг. Иймээс үйлчлүүлэгч нарын хувьд ийм дэлгүүрт шоппинг хийх мэдрэмж тэс ондоо байдаг. Кофе уух зуураа мэргэжилтнүүдийн зөвлөгөө болон стайлинг үйлчилгээ авч, хүссэн бүхнээ өмсөж үзэн, хооронд нь зохицуулан харж, мөн хамгийн гол нь брэндийн үүх түүхтэй танилцаж, загваруудынх нь үнэ цэнийг ойлгож шоппинг хийнэ гэдэг худалдан авалтыг илүү утга учиртай болгодог билээ.

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 4)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 5)

"Би Италид очин брэндүүдийнхээ захиалгыг өгөхдөө шинэ цуглуулга дахь пүүзийг л гэхэд 7,8 төрлийн сонголттойгоор авчирдаг. Гоё загваруудыг хараад үйлчлүүлэгч нартаа ч мөн заавал харуулмаар санагдаад үлдээчхэж чаддаггүй" гэх Н.Лхамсүрэнгийн үгсийг сонсоод Sergio Rossi брэндийн гутлуудыг ажиглахад нээрээ л нэг загвараас дор хаяж таван өнгөний сонголт байж, брэндйн загварын шоунаа гарсан ховор, тусгай загварууд ч хүртэл ирсэн байсан нь нүдэнд туслаа. Хатагтай Н.Лхамсүрэн мөн Монголын зах зээлд нийцүүлэн Европт байдгаас илүү хямд үнэ санал болгодгоо онцолсон юм. Түүнчлэн тэрээр зөвхөн монголчуудынхаа хүсэл, сонирхол болоод цаг уурын онцлогт тааруулан өөрөө брэндүүдийнхээ үйлдвэрт хүсэлт гарган, зарим гутлын улыг халтирдаггүй, өсгийг илүү эвтэйхэн, түрийг илүү өргөн болгох зэрэг дизайны өөрчлөлтүүд оруулдаг нь Italian Luxury Brands-ийг бусдаас ялгаруулж чаджээ.

Ингээд Italian Luxury Brands-д багтдаг таван брэндтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.

SERGIO ROSSI

80 болон 90-ээд онуудад Versace-гаас эхлээд Azzedine Alaïa, Dolce & Gabbana, Gucci зэрэг хамгийн том брэндүүдтэй хамтран ажиллаж гутлых нь загварыг гаргадаг байсан алдарт дизайнер Сержио Россигийн нэрийн Sergio Rossi брэнд нь гутал, аксесуар болон гар цүнх санал болгодог. Загваруудаа гараар урлаж, чанартай бөгөөд элегант бүтээгдэхүүн гаргадгаараа дэлхийд алдартай бөгөөд нэг гутлыг л гэхэд 14 цагийн турш жижиг деталь бүрт нь анхаарч бүтээдэг байна. Анх 1968 онд үүсгэн байгуулагдсан Sergio Rossi брэнд нь өдгөө 52 жилийн хугацаанд гутлаар дагнан үйл ажиллагаа явуулж байгаа ба гутлын салбар дахь хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг юм.

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 6)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 7)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 8)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 9)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 10)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 11)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 12)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 13)

LORIBLU

Италийн гутлын салбарын тэргүүлэгч брэндүүдийн нэг болох Loriblu-гийн түүх 1974 оноос эхлэлтэй. Грациано Куккугийн үүсгэн байгуулсан энэ брэнд нь гараар гутал, аксесуар болон гар цүнх урладгаараа алдартай бөгөөд гуталнууд нь бүгд цэнхэр өнгийн ултай, гоёмсог чулуун чимэглэлтэй байдгаараа дэлхийн хаана ч танигддаг билээ. Эмэгтэйлэг, тренди, мөн шинэлэг дизайн гаргадаг Loriblu-гийн хамгийн том давуу тал нь нарийн деталиудад оршиж байдаг тул загвар бүр нь онцгой, өөр хаанаас ч олдохооргүй өвөрмөц хийцтэй гэж хэлж болно.

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 14)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 15)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 16)

LUISA SPAGNOLLI

Тэртээх 1928 онд гараагаа тавьсан Luisa Spagnoli бол Италид төдийгүй дэлхийд маш нэр хүндтэй, баялаг түүхтэй брэнд юм. Их Британийн хааны гэр бүл, тэр дундаа Кейт Миддлтоны тогтмол сонгон өмсдөг энэ брэнд нь ажил хэрэгч, эмэгтэйлэг загваруудаараа алдартай билээ. Брэндийн үүсгэн байгуулагч Луиза Спаньоли өөрийн цаг үедээ шинийг бүтээгч гэдгээрээ ихэд хүндлэгддэг байсан бөгөөд түүний үлдээсэн өв хөрөнгө ийнхүү өнөөдрийг хүртэл амжилттай байж дэлхийд цэмцгэр, классик хэв маягаараа гайхагдсаар байна.

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 17)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 18)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 19)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 20)

ELISABETTA FRANCHI

Дээрх брэндүүдтэй харьцуулбал харьцангуй сүүлд буюу 1996 онд үүсгэн байгуулагдсан Elisabetta Franchi брэндийг залуу интерпренерүүд Элизабетта Франки болон Сабато Ценнамо нар санаачилсан юм. Иймдээ ч брэндийн загварууд эрч хүчээр дүүрэн, өнгөлөг, залуулаг бөгөөд бүгд маш сонирхолтой хийцтэй, деталь ихтэй, анхаарал татам байдгаараа онцлог билээ. Үүсгэн байгуулагч, дизайнер Элизабетта Франчи-гийн хувьд Chanel, Hermès зэрэг ордуудаас бүтээлийн урам зориг аван ажилладаг тул түүний цуглуулгууд тансаг твид хослолууд, гоёмсог хээнүүдээр баялаг билээ.  

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 21)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 22)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 23)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 24)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 25)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 26)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 27)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 28)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 29)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 30)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 31)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 32)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 33)

INCANTO

Ямар нэгэн төмөр эсвэл хуванцар оруулгагүй, бат бөх атлаа маш тансаг хийцтэй Франц тороор бүтдэг Incanto брэндийн дотуур хувцаснууд нь 30-аас дээш насны бүх эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд эмэгтэй бүрийг өөртөө итгэлтэй, тав тухтай, мөн хамгийн гол нь секси мэдрүүлэх үндсэн зорилготой юм. Incanto нь Европын хамгийн алдартай дотуур хувцасны брэндүүдийн нэгээр тооцогддог байгаа.

Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 34)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 35)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 36)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 37)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 38)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 39)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 40)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 41)
Италийн гудмаар шоппинг хийж буй мэт мэдрэмжийг Улаанбаатарын төвөөс олж авсан нь (фото 42)

Italian Luxury Brands

Хаяг: Сөүл Плаза, 1-р давхар

Холбогдох дугаар: (976) 89701095

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх