Мөрөөдлийн зүйл: Шинэ Dioressence туфли
Өнгөний иж бүрдэл
Хэдийгээр хар өнгийн гутал энэ дэлхий дээр хамгийн алдартай бас түгээмэл сонголт ч гэлээ, зөвхөн нэг өнгө дээр туйлшрах нь зөв гэж үү? Хар өнгийг халтар болдоггүй, бүх хувцастай зохицдог гэх зэрэг маш олон давуу талтай гэж хүмүүс үздэг. Гэхдээ яг ийм давуу талтай олон өөр өнгө бий шүү дээ. Тухайлбал Dioressence цуглуулгын туфлинууд сонгодог өнгөнөөс гадна, мөн коньяк бор, хаки ногоон, боронзон, саарал болон цэнхэр өнгийн олон янзын туяатай гарсан байна. Сонгодог өнгөнүүд гэдэг нь мэдээж хэрэг хар өнгө бас брэндийн бэлэг тэмдэг болсон зөөлөн ягаан өнгийг хэлж байгаа юм. Кристиан Диор хар өнгийг бусад бүх өнгөнөөс хамгийн дэгжин нь, харин зөөлөн ягааныг аз жаргал ба эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх өнгө хэмээн хэлдэг байжээ.
Венециэс холгүй байх брэндийн үйлдвэрийн ажилтнууд туфли бүрийг бүтээхийн тулд 100 гаруй үйл хөдлөл хийдэг гэнэ. Тиймээс таны сонгосон хос гутал бүр хамгийн дээд чанараар, нямбай сэтгэлээр хийгдсэн гэдэгт эргэлзэхгүй байж болно. Тиймээс ямар өнгө, материалтайг авахаа сонгох л үлдлээ. Dioressence загварууд хурганы болон тугалын арьс бүхий сонголттой байгаа.