Хайх

Практикт ойр байдлаар хувцасладаг 5 загварын блогер

Практикт ойр байдлаар хувцасладаг 5 загварын блогер

Энгийн загваруудыг ашиглан загварлаг төрх бүрдүүлж чаддаг блогерууд

Text: Buro.Mongolia


Эйми Сонг, Эмили Синдлев нарын өнгөлөг хувцаслалтууд бидэнд үргэлж загварлаг, бүтээлч хувцаслах урам зоригийг өгдөг ч амьдралын хэв маяг, ажлын онцлогоос шалтгаалан бид тэр бүр өнгөлөг, өвөрмөц хувцаслаж чаддаггүй шүү дээ. Тэгвэл бид практикт ойр байдлаар буюу хамгийн энгийн загваруудыг ашиглан загварлаг төрх бүрдүүлж чаддаг загварын блогеруудыг танилцуулж байна.

Амали Мосгард Нильсен

Дани улсаас гаралтай блогер Амали Мосгард Нильсений хувцаслалтаас ая тухтай байдал, орчин үеийн дэгжин хэв маяг мэдрэгдэнэ. Түүнчлэн тэрээр 1990-ээд оны минимал хэв маягаар хувцаслах дуртай ба шүүгээнд зайлшгүй байх загваруудаар ноолууран цамц, эрэгтэй загварын тренч цув, beige өнгийн пиджак, шулуун эсгүүртэй жийнсэн өмдийг нэрлэсэн юм.

Лиззи Хэдфилд

Лиззи Хэдфилд цулгуй цагаан футболка, хар пиджак, жийнсэн өмд ба mule зэрэг хэн бүхний шүүгээнд байдаг сонгодог загваруудаар хувцаслалтаа бүрдүүлдэг. Түүнээс тэлээ, хүзүүний зүүлт гэх мэт аксесуаруудын тусламжтайгаар төрхдөө хэрхэн загварлаг өнгө аяс нэмэх боломжтойг суралцаарай.

Сандра Сауседа

Хэрэв танд oversize загварууд таалагддаг бол Сандра Сауседаг заавал дагаарай. Тэрээр oversize загваруудыг загварчлахдаа гаргууд нэгэн юм.

Сара Найт

Сара Найтын практикал, ретро атлаа тачаангуй хувцаслалтыг хэн ч хэрэгжүүлэх боломжтой. Түүний шүүгээнд 1960-аад оны даашинз, 1970-аад оны трапец жийнсэн өмд, сорочка, oversize пиджак зэрэг сонгодог загварууд давамгайлдаг.

Бриттани Бэтгейт

Бриттани Бэтгейтийн стилийг минимал хэмээн тодорхойлж болох ч flip-flop буюу углааш, цагаан майка, ноолууран цээживч зэрэг сонирхолтой загваруудыг хувцаслалтдаа ашиглан маш энгийн атлаа загварлаг харагдах төрхүүдийг бүрдүүлж чаддаг.

 

цааш үзэх