Хайх

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ?

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ?

BURO. аяллын тань цүнхийг бэлдэж өглөө

Text: Buro.Mongolia


Дулаан орон руу аялахаар шийдсэн уншигчиддаа зориулж бид тренди бөгөөд ухаалаг хувцаснуудаас бүрдсэн авсаархан чемоданыг бэлдэж өглөө. Аяллын чиглэлээс үл хамааран доорх загварууд танд гарцаагүй хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

 

Хөвөн даавуун пиджак

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 1)

Халуун орон руу аялсан ч гадуур хувцас заавал хэрэг болдог. Тиймээс хөвөн даавуун материалтай пиджак төгс сонголт болно. Ийм пиджакийг шоорт, даашинз, бүр усны хувцасны гадуур гээд ямар ч загвартай хослуулах боломжтой. Чемодан дахь зайгаа хэмнэхийн тулд пиджакаа онгоцонд нисэхдээ өмсөөд яваарай. Хөвөн даавуун материал үрчийсэн ч гоёмсог харагддаг тул санаа зовних ямар ч асуудалгүй юм.

 

Хөвөн даавуун өмд

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 2)

Хөвөн даавуун пиджактайгаа хослуулан ижил материалтай сул брюк өмд аваад яваарай. Хоорондоо төгс зохицох албагүй ба өнгөнүүд нь уусаж харагдаж байхад л хангалттай. Ийм өмдийг богино эсвэл энгийн топоос гадна купальник дээрээ хослуулан өмсөж ч болно. Харин үдшийн цагаар пиджактайгаа хослуулж, анхаарал татам хүзүүний зүүлт, ээмэг зүүхэд л дэгжин төрх бүрдэнэ.

 

Дэгээ зүүгээр нэхсэн, модон эсвэл сүрлэн материалтай гар цүнх

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 3)

Далайн эргийн сонгодог цүнх гэгддэг алчуур, ном, нарны тос гээд шаардлагатай бүхэн багтдаг хувин хэлбэрийн цүнхийг онцгойлон дурдсаны хэрэггүй биз ээ. Хүн бүр л халуун орон руу аялахдаа ийм төрлийн цүнх авч явдаг байх гэж найдаж байна. Харин хотын гудамжаар зугаалахад тань зориулж гар хийцийн жижиг хэмжээтэй цүнх санал болгох байна. Гол нь ийм цүнх нь заавал урт оосортой байх хэрэгтэй юм шүү. Ингэснээр алхахад саад болохгүй атлаа аяллын уур амьсгалыг нэмэгдүүлэн загварлаг харагдах болно.

 

Торгон алчуур

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 4)

Ямар ч аялалд хэрэг болох универсал аксесуар бол яалт ч үгүй торгон алчуур юм. Торгон алчуураар толгойгоо нарнаас хамгаалж, өмдөө бүсэлж, цүнхээ чимж, тэр ч бүү хэл топ болгон өмсөж болно. Дулаан цаг агаарт тохируулан тод өнгийн хээтэй алчуур сонгоорой.

 

Минимал загварын купальник

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 5)

Дулаан орон руу аялахад хэд, хэдэн купальник хэрэг болно. Купальникийн хувьд их байх тусам сайн ч гэж хэлж болно. Гэхдээ олон купальник дундаас нэгийг нь заавал минимал, энгийн хийцтэй байхаар сонгоорой. Учир нь ийм загварыг юбка, өмд, пиджак гээд ямар ч хувцастай хослуулж болох давуу талтай тул та үргэлж усанд шумбахад бэлтгэлтэй байх болно.

 

Бөмбөгөр ханцуйтай тод даашинз

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 6)

Аялалд явахад ч гангарах шаардлага зайлшгүй гарна. Тансаг газар үдшийн зоог барих, эсвэл дуурь үзэх гээд танд ямар ч шалтгаан гарч болзошгүй. Тиймээс гоёмсог даашинз авч явахаа мартуузай. Харин бид танд хамгийн сүүлийн үеийн тренд дагуу аль болох тод өнгөтэй, бөмбөгөр ханцуйтай даашинз сонгохыг зөвлөж байна.

 

Уулын сандаал

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 7)

Өргөн, арзгар ултай, бат бөх оосортой, спорт загварын сандаал нь сүүлийн тренд болоод байгаагаас гадна аялалд авч явахад нэн тохиромжтой, хөлд эвтэйхэн байдаг давуу талтай. Та ийм сандаалыг даашинзтай ч хослуулж болно шүү.

 

Дугуйчны шоорт

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 8)

Уулын сандаалыг дугуйчны шоорттой хослуулбал төгс зохицол болно. Мөн л биед эвтэйхэн, үрчийдэггүй, практикт тустай төдийгүй загварлаг.

 

Хүрээгүй нарны шил

Vacation list: Аялалд гарахдаа юу авч явах вэ? (фото 9)

Сүүлийн үед нүүрний тэн хагасыг хаах чадвартай "маск" төрлийн нарны шилнүүд хамгийн том тренд болоод байгаа билээ. Тэр дундаа бага зэрэг футуристик, спорт загварын хүрээгүй нарны шилийг анхааралдаа аваарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх