Хайх

Youtube-д заавал дагах суваг: Загварын сэтгүүлч Лоик Прижаны хуудас

Youtube-д заавал дагах суваг: Загварын сэтгүүлч Лоик Прижаны хуудас

10-25 минут орчим үргэлжлэх Лоик Прижаны влогууд таныг огтоос уйдаахгүй

Text: Buro.Mongolia


Хэрэв та загварт хайртай нэгэн бол Youtube тавцан дахь хувцас загварын тухай хамгийн сонирхолтой влогуудыг хүргэдэг Лоик Прижаны хуудсаар зочлоорой. Лоик Прижан бол Франц төдийгүй дэлхий дахинаа алдартай загварын сэтгүүлч, баримтат кино бүтээгч бөгөөд эелдэг, хөгжилтэй зангаараа загварын салбарынхны дунд алдартай нэгэн билээ. Түүний влогуудаас загварын тайзны ард өрнөдөг үйл явдлууд, загвар зохион бүтээгч, загвар өмсөгчидтэй хийсэн ярилцлагуудаас гадна тухайн цуглуулга хэрхэн бүтсэн тухай мэдээллийг маш сонирхолтой хэлбэрээр хүлээн авах боломжтой.

Тухайлбал Jacquemus-ийн хамгийн сүүлийн шоуны үеэр зочлон загвар зохион бүтээгч Симон Порте Жакмюгийн сэтгэл хөдлөлөө хуваалцаж буй ховорхон мөчийг дурандаа буулган, загвар бүр хэрхэн бүтсэнийг харуулсан бол Chanel-ийн хавар-зун 2020 шоуны сурвалжилгаас Кайа Гербер, BLACKPINK Jennie нартай хийсэн яриаг олж сонсох боломжтой. 10-25 минут орчим үргэлжлэх Лоик Прижаны влогууд таныг огтоос уйдаахгүй. Учир нь тэрээр нэг влогтоо тухайн шоу, сэдвийг тал бүрээс нь тайлбарлаж харуулдаг байгаа.

цааш үзэх