Хайх

Асуулга: Balmain VS Barbara Bui ангархай хүрмүүд

Асуулга: Balmain VS Barbara Bui ангархай хүрмүүд

Ямар ч нууц үгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Загвар зохион бүтээгчдийн дуртай ангархай, завсархай чимэглэлийн аргачлалийг хавар-зуны улиралд өргөн ашигладаг. Энэ жил эдгээр чиг хандлага оргил үедээ хүрчээ.

Тайзан дээр нарийхан зураасан материалаар хийгдсэн, бие барьсан, нэвт гэрэлтдэг торон даашинзууд олноороо гарч ирлээ. Тэдгээр даашинзууд Balmain-ы үзүүлбэр дээр хамгийн их байсан бөгөөд ордоны загвар зохион бүтээгч Оливье Рустен нь арай даруухан хүмүүст зориулсан шийдэл мөн гаргажээ. Энэ нь цасан цагаан өнгийн, ажил хэрэгч хэрнээ хоёр хавирга гаргасан ангархайтай хүрэм юм. Хүрэм нь сул бөгөөд бага зэрэг тарпийзан хэлбэртэй өмдтэй хосолсноор сайхан зохицож байсан.

Адилхан төрхийг (хоёр хажуугаараа ангархай хүрмийн хамт) загвар зохион бүтээгч Барбара Буи санал болгосон. Харин түүний өмдтэй хосолсон төрх арай өдөр тутмын болсон байлаа.

Хэний хувилбар танд илүү таалагдаж байна?

цааш үзэх