Хайх

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая

Урлагийн сургуулийн оюутнуудын дотоод ертөнц ба хувцаслалт

Text: Ц.Намуун


Америкийн i-D cэтгүүл хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Нью-Йоркийн Parsons дизайны их сургуулиар зочилж street style сурвалжилга бэлджээ. Дэлхийн хамгийн шилдэг дизайны сургуулийн нэг болох Parsons-ийн оюутнууд өөрсдийн дотоод ертөнцөө өвөрмөц хувцаслалтаар илэрхийлэхийн сацуу биед тухтай байдлаа эрхэмлэсэн болох нь харагдаж байлаа. Түүнчлэн энэхүү сурвалжилгад зориулан оюутнууд өөрсдийн мэргэжил болоод урам зориг өгдөг зүйлсийнхээ тухай ярилцжээ.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 1)

Белэн Мирски, 19 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар
Энэ жил юуг догдлон хүлээж байна вэ? Загварын долоо хоногийг тэсэн ядан хүлээж байна. Түүнчлэн загварын долоо хоногийн street style-ийг харах үнэхээр гайхалтай байдаг.
Хувцаслалтаа бүрдүүлэхдээ юунаас урам зориг авсан бэ? Миний хувьд биед тухтай байдлыг илүүд үздэг учир хичээлийн анхны өдөр ч бас биед таатай мэдрэмж төрүүлэх unisex загварын хослолыг сонгосон.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 2)

Логан Францес, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Харилцааны дизайн ба намтар зохиол.
Энэ жил юуг догдлон хүлээж байна вэ? Өөрийн хүссэн зүйлээ үргэлжлүүлэн хийж бүйдээ догдолж хичээлийн шинэ жил гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна.

Жейн Ха, 19 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Уран зураг ба яруу найраг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Өөрөөсөө, тэр дундаа Нью-Йорк хотод амьдарна гэдэг үнэхээр урам зориг өгч байна.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 3)

Пенни Че, 19 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Миний хувьд загвар зохион бүтээгчид болон соёлын бүлгэмүүдээс урам зориг авах дуртай.

Анжел Пан, 19 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Токио. Ер нь л Японы хувцас загвар.

Кристин Ни, 19 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Японы хувцас загвар.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 4)

Куин Батлей, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Гэрэл зураг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Найзууд болон тэдний хийдэг ажил.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 5)

Натали Доггетт, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Сэтгүүлч.

Сохейм Клербуа, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Эрэлхэг хүмүүсийн тунхаглалууд.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 6)

Блейр Бролл, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Дизайны бизнес.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Өнгөрсөн зун хэсэг хугацааг Америкийн баруун хэсэгт өнгөрүүлсэн ба морь унах соёл маш их урам зориг өгсөн.

Кави Н. , 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Дизайн ба уран зураг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Физик ба микробиологи.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 7)

Кейтлин, 18 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар.
Энэ жил юуг догдлон хүлээж байна вэ? Нью-Йорк хоттой танилцахыг тэсэн ядан хүлээж байна. Учир нь би дөнгөж өчигдөр энд ирсэн.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Дизайнер Жон Гальяногийн ажлууд.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 8)

Гари Чен, 18 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хувцас загвар.
Энэ жил юуг догдлон хүлээж байна вэ? Хүмүүстэй танилцан шинэ найзуудтай болохыг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Нарны туяа. Мөн Нью-Йорк хот. Учир нь би энэ хотод анх удаа ирж байна.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 9)

Оливиа МакДоугал, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Гэрэл зураг.
Энэ жил юуг догдлон хүлээж байна вэ? Энэ жил шинээр үзэж эхлэх кино урлаг болон зураг авалтын хичээлүүд.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Эртний кинонууд.

Камэе Фалкон, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Гэрэл зураг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Нью-Йорк.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 10)

Роб Моусави, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Уран зохиол ба салбар хоорондын шинжлэх ухаан.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Бүх зүйлс.

Арон Норман, 19 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Архитектур дизайн.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Миний таван мэдрэхүй. Харах, сонсох, мэдрэх, үнэрлэх, амтлах гээд эдгээр зүйлс намайг гайхалтай зүйлс бүтээхэд үргэлж урам зориг өгдөг.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 11)

К Килрой, 18 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Эрэгтэй хувцас загвар ба текстилийн дизайн.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Би Нью-Йорк хотод ямар ч мөнгөгүй ирсэн. Тиймээс хувцаснуудаа ахин сэргээн, засварлан өмсөхийг хичээж байна. Харин энэ явдалд маань квир соёл маш их урам зориг өгсөн.

Parsons их сургуулийн оюутнууд хичээлийн анхны өдөр хэрхэн хувцасласныг харцгаая (фото 12)

Мари Зек, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Уран зураг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Романтизмын эрин үе.
Элла Снайдер, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Гэрэл зураг.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Преппи загвар. Өнөөдрийн хувьд Блэр Уолдорфоос урам зориг аван хувцаслалтаа бүрдүүлсэн.

Френклин Айзенберг, 20 настай

Ямар мэргэжлээр сурдаг вэ? Хараахан сонгоогүй байгаа.
Яг одоо юунаас урам зориг авч байна вэ? Жастин Бибер.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх