Pitti Uomo, Намар-Өвөл 2016 дээрхи Street Style. Хоёрдугаар хэсэг
Флоренц хотоос хүргэж буй загварын хичээл
Бид жилд хоёр удаа зохион байгуулагддаг, Италийн эрэгтэй загварын гол арга хэмжээ болох Pitti Uomo үзэсгэлэнгийн гурав дах өдрийн street style тоймыг хүргэж байна. Сайхан хувцасласан, сахалтай эрчүүдийн зургийг сонирхоно уу
Хэдийгээр Pitti Uomo арга хэмжээ эрэгтэй загварын ертөнцөд чухал ач холбогдолтой ч гэлээ бид street style тоймд байнга өртөх хослол өмссөн эрчүүдээс бага зэрэг уйдаж эхэлж байна. Жилээс жилд бүх зүйл адилхан, юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт сэтгэл төрнөм. Тиймээс энэ удаад бид арга хэмжээнд оролцохоор Флоренц хотод хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдийн хувцаслалт дээр төвлөрөхөөр шийдлээ. Өнөөдрийн зургийн сонголтод tomboy хэв маягтай үзэсгэлэнт бүсгүйчүүд үзэгдэх болно.