Street style: Лондонгийн загварлаг эрчүүд юу өмсөж байна вэ?
Намар-өвөл 2020 улирлын эрэгтэй загварын долоо хоног болж өнгөрлөө
Нэгдүгээр сарын 4-6 өдрүүдэд Лондон хотноо намар-өвөл 2020 улирлын эрэгтэй загварын долоо хоног зохион байгуулагдсан билээ. Энэ үер загварын тайзнаа дотоодын болон олон улсын дизайнерууд шинэ цуглуулгуудаа танилцуулж ирэх улирлын чиг хандлагуудыг тодорхойлсон бол, тэдгээр шоунуудыг үзэхээр ирсэн зочид хотын гудамжнаа street style давлагаа үүсгэлээ. Зурагчдын дуранд дөрвөлжин хээтэй цамц ба пальто, хүүхэлдэйн киноны зурагтай свитер, анхаарал татам өвөрмөц аксесуар болон улбар шар өнгө сонгосон эрчүүд түлхүү өртжээ.
Лондонгийн хувьд үргэлж өнгөлөг, этгээд загвараараа гайхагддаг тул энэ удаад ч нэгэн хэвийн уйтгартай трендүүдийн оронд тод өнгөтэй, шинэлэг шийдлүүд үзэгдсэн байгаа. Иймээс эдгээр street style зургуудыг сайтар ажиглаж хувцаслалтын санаа аваарай!