Хайх

2017 оны хуримын гол чиг хандлагууд

2017 оны хуримын гол чиг хандлагууд

Pinterest-ийн дагуу

Text: Ө.Тодгэрэл


Хуримандаа бэлтгэж буй бүсгүйчүүдийн шилдэг сонголт болсон Pinterest олон нийтийн сүлжээ 2017 оны хуримын тайлангаа бэлдлээ. Тэд сүйт бүсгүйчүүдийн сүүлийн үед хадгалсан зурагнуудыг нэгтгэж, энэ онд тренд болж буй хуримын арга хэмжээнд зориулсан дотоод засал чимэглэл, гоо сайхан ба загварын шийдлүүдийг тодорхойлжээ.

1. Зэс ягаан өнгө

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 1)

Ягаан өнгө үргэлж хамгийн эрэлттэй хуримын өнгөөр нэрлэгддэг байсан хэдий ч энэ жил уг өнгөний онцгой нэгэн туяа бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байна. Бага зэрэг бүүдгэр туяатай "зэс ягаан" өнгийг Pinterest хэрэглэгчид өнгөрсөн жилтэй харьцуулбал 255 хувиар илүү сонирхсон гэх дүн гарсан байна.

2. Цэцгийн оронд ногоон ургамал

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 2)

Pinterest-ийн сүйт бүсгүй хуримаа мянга, мянган цэцэгсээр чимэглэж, илүү зардал гаргахын оронд ногоон ургамал сонгож байна. Энэхүү энгийн атлаа дэгжин шийдэл нь хуримын орчинг "амилуулж", романтик уур амьсгал бүрдүүлэх болно. Жирийн ороонго өвс эсвэл эквалипт ургамал энэ үүргийг төгс гүйцэтгэнэ.

3. "Гоожсон" бялуу

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 3)

Удахгүй хуримаа хийх гэж буй хосууд амттай хэрнээ мөн Instagram-д хийж болохуйц өвөрмөц дизайнтай амттан онцолж байна. Шоколад эсвэл өөр кремний дуслууд гоожсон энэхүү бялууны хайлт Pinterest сүлжээнд 437 хувиар өсчээ.

4. Жижиг хүрээний хурим

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 4)

Хэрвээ таныг сургууль эсвэл ажлын тань танил хуримдаа уриагүй бол бүү гомдоорой. Энэ 2017 онд хосууд дотнын хүмүүсийнхээ хүрээнд, жижиг хэмжээний хурим хийхийг илүүд үзэж байна.

5. Бал сарын "бяцхан" аялал

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 5)

Хосууд хуримын дараа олон хоногийн бал сарын аялалд гарахын оронд "бяцхан бал сар" буюу ойрын зайд орших газар руу, цөөн хоногоор аялах шинэ тренд бий болгож байна. Гэхдээ тэд мэдээж хэрэг жинхэнэ бал сарын аяллаа цуцлах биш, ердөө л илүү тохиромжтой үед хийхээр хойшлуулж байгаа юм.

6. Мөр ил гарсан хуримын даашинз

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 6)

Сүүлийн улирлуудад загварын ертөнцийг байлдан дагуулсан мөр ил гарсан даашинзны тренд хуримын салбарт ч бас ноёрхож эхэллээ.

7. Хээтэй хуримын даашинз

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 7)

Зөвхөн цагаан эсвэл цайвар өнгийн атлас материалаар хийсэн сонгодог даашинз өмсөх уламжлал аль хэдийнэ хоцрогджээ. Орчин үеийн сүйт бүсгүйчүүд жил ирэх тусам илүү өвөрмөц загвар сонгохыг зорьж, хээтэй даашинз хүртэл сонирхох боллоо.

8. Сүйт залуугийн цэнхэр хослол

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 8)

Орчин үеийн сүйт залуус ч бас эртний уламжлалыг эвдэж байна. Цэнхэр ба хөх өнгийн хослолыг Pinterest хэрэглэгчид 90 хувиар илүү сонирхох болжээ.

9. Хүрэн ягаан уруул

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 9)

Энэ жил бүсгүйчүүд хүрэн ягаан өнгийн уруул сонирхох нь 71 хувиар нэмэгдсэн байна.

10. Хойш нь шуусан энгийн үс засалт

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 10)

Хэтэрхий их хичээл зүтгэл гаргасан мэт сүрлэг үсний засалт хийх гэсний хэрэггүй. Орчин үеийн сүйт бүсгүйчүүд энгийн атлаа цэмцгэр байдлаар үсээ хойш нь шууж байна.

11. Намар

2017 оны хуримын гол чиг хандлагууд (фото 11)

Зуны өдрүүдийг мартаж, бага зэрэг сэрүүн ч, илүү өнгөлөг намрын улиралд хуримаа хийцгээе. Энэ нь манай Монголчуудын намрын дунд сард хуримладаг уламжлалтай төгс нийцэж байна.

 

 

цааш үзэх