Хайх

Бээлий – энэ улирлын хамгийн ухаалаг тренд

Бээлий – энэ улирлын хамгийн ухаалаг тренд

Коронавирусийн үеийн загвар

Text: Бюро 24/7


Хагас жилийн өмнө, 2020 оны хавар-зуны улиралд зориулсан цуглуулгаа бүтээж байхдаа дизайнерууд цар тахал дэгдэхийг төсөөлөө ч үгүй, энэ тахал нь дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, загварын салбарын ирээдүйг бүрхэг болгоно гэж бодоо ч үгүй байсан байх. Мөн XIX зуунд язгууртнуудын өмсдөг байсан урт бээлийнүүд энэ улирлын хамгийн өндөр эрэлттэй, бестселлер бүтээгдэхүүн болно гэдгийг ч таамаглаагүй байх.


Юутай ч коронавирус бидний амьдралын бүх зүйлд нөлөөлж, загварын чиг хандлагыг ч хүртэл өөрчилж байна. Яг одоо хаврын гол загваруудаар саарал биеийн тамирын өмд, пижам, амны хаалт болон бээлий тодорсныг үгүйсгэхийн аргагүй биз ээ. Ойрхон хүнсний дэлгүүр гарахдаа ч бээлий өмсөж, анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ эмийн сангуудад нэг удаагийн бээлийнүүд ховордсон байгаа бол Valentino брэндийнх шиг тохой давсан урт, Marco de Vincenzo ба Mugler нарынх шиг хагас гэрэлтсэн, эсвэл Fendi ба Vivienne Westwood брэндүүдийн гаргасан шиг цанын дизайнтай бээлийгээр орлуулаарай. Мөн гар ариутгагч худалдаж авахаа мартуузай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх