Чиг хандлага: Ноолууран өмд
Дулаан бас загварлаг
1960-аад онд тренд болж байсан нарийн сүлжээс бүхий намирсан нэхмэл өмд энэ улиралд эргэн ирлээ. Тухайн үеийн бүсгүйчүүд ноолууран нэхмэл өмдийг хос цамцтай сонгож өмсдөг байсан бол орчин үеийн дизайнерууд ч мөн энэ улиралд уг дүрмийг баримталж байна. Тухайлбал Joseph брэнд эмэгтэйлэг хэв маягтай ноолууран өмд, майканы хослолыг санал болгосон бол Jacquemus ноолууран өмдийг ижил өнгийн хантаазтай хослуулах боломжтойг харуулсан юм. Харин Max Mara, The Row брэндүүд чөлөөт загварын нэхмэл хослолуудыг санал болгожээ.