Энэ зуны онцлох загвар: Жийнсэн корсет
Загварлаг өмсгөл
Өнгөрсөн улирлын гол тренд загваруудын нэг болох корсет энэ зун ч мөн эрэлт өндөртэй байх бололтой. Тухайлбал Mugler маш тачаангуй корсет загварыг урласан бол Aigner, Ingie, Miu Miu брэндүүд ковбой хэв маягтай корсетыг танилцуулжээ. Гэхдээ чиг хандлага тодорхойлогчид болох загварын блогерууд жийнсэн хувилбарт илүү анхаарал хандуулж байна. Перниль Тейсбек, Вероника Хейлбрюннер нар жийнсэн корсетыг жийнсэн өмдтэй хослуулсан нь тун энгийн атлаа загварлаг харагдуулж байсан бол Эмили Синдлев цагаан сорочка дээр жийнсэн корсетыг давхарлан ажил хэрэгч төрх бүрдүүлжээ.
Ихэнх корсет нь тачаангуй байдлыг тань тодотгодог бол жийнсэн хувилбар илүү чөлөөт төрх бүрдүүлдэг давуу талтай учир өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой юм.