Хайх

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ

Бүсгүйчүүдийн хайгаад байсан 70-аад оны стильтэй дотуур хантааз, хослол зэрэг эрэлт өндөртэй загварууд худалдаалагдаж эхэлжээ

Text: Ө.Тодгэрэл


Загварын сэтгүүлийн хувьд бидэнд хувцас, шоппингтой холбоотой төрөл бүрийн асуултууд уншигчдаас тогтмол ирдэг. "Энэ улиралд ямар загвар тренд болж байгаа вэ? Тэдгээрийг хэрхэн хооронд нь хослуулж өмсөх вэ? Хаанаас худалдан авч болох вэ?" гэх ерөнхий асуултууд давамгайлдаг ч сүүлийн үед бүсгүйчүүд маань тодорхой нэгэн загвар дээр төвлөрөн, түүнийхээ араас эрэл хайгуул болж байна. Тодруулбал 2020 оны хамгийн чухал трендээр нэрлэгдсэн хослол болон хослолын нэг хэсэг гэж хэлж болох дотуур хантаазыг загварт дуртай хэн бүхэн шоппинг жагсаалтдаа оруулсан бололтой. Gabriela Hearst-ээс эхлээд Saint Laurent, Jacquemus гээд бараг бүх брэндүүд цуглуулгадаа оруулсан энэ загварын талаар бид нэг биш удаа бичин бүх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн хэдий ч хэдхэн хоногийн өмнө худалдаанд гарсан Mango-гийн загваруудыг хараад ахин нэг нийтлэл бэлдэхээр шийдлээ. Учир нь бид бүгдийн хайгаад байсан тэрхүү загварлаг хослол ба хантаазыг Mango боломжийн үнээр санал болгож байгаа төдийгүй бүхэлдээ байгальд ээлтэй материалаар урласан тул бид дурдалгүй өнгөрч чадсангүй.

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 1)

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 2)

Мэдээж хослолоос гадна Mango 2020 оны хавар-зуны улиралд зориулж өндөр суудалтай трапеци өмднүүд, дэгээ зүүгээр нэхсэн загварууд, цэцгэн хээтэй даашинзууд, цацагтай романтик цамцнууд, сүрлэн гар цүнхнүүд, ретро нарны шилнүүд зэрэг бусад трендүүдийг өөрсдийн цэмцгэр, тайван стильдээ оруулан гаргасан байгаа. Тэд энэ удаад 1970-аад оны оргил үеийг цуглуулгадаа тусгахыг зорьж, бага зэрэг бохо-шик хэв маягтай, ретро загваруудыг онцолсон бөгөөд пастель туяатай зөөлөн өнгөнүүдээр дагнажээ. Хослолууд нь ч хүртэл Мик Жаггерын хайхрамжгүй, рок-н-ролл стилийг санагдуулж, үгээр илэрхийлэхэд бэрх тэрхүү cool аясыг мэдрүүлж байлаа. Мөн хамгийн гол нь шинэ цуглуулгын бүх загвар дахин боловсруулсан мяндас, эко даавуу зэрэг 100% байгальд ээлтэй материалаар хийгдсэн нь маш том давуу тал болж, шоппинг хийх хүслийг улам бүр бадраах гэлтэй.

Романтик цацаг

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 3)

Салхинд намирсан цацагтай урт даашинз, үл ялиг долгионтой үс, байгалийн нүүр будалт, наранд борлож гэрэлтсэн арьс гээд энэ хавар эмэгтэй танаас романтик, зөөлөн энерги цацран нүд салгахын аргагүй байх учиртай юм шүү.

Дэгээ зүүгээр нэхсэн загвар

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 4)

Романтик, эмэгтэйлэг стилийн бас нэгэн төлөөлөл болох дэгээ зүүгээр нэхсэн гар урлалын загварууд улирал өнгөрөх тусам бүр ч том тренд болж байгаа тул шүүгээндээ бэлдэж амжаагүй бол Mango-гоор нэг шагайгаад үзээрэй.

Цэцгэн хээ

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 5)

Цэцгэн хээтэй загвар хэзээ ч моданас гарахгүй гэдгийг хүн бүр мэдэх байх. Гэхдээ Mango уг трендийг илүү сонирхолтой болгох үүднээс бөмбөгөр ханцуй, ягаан өнгө зэрэг хамгийн эмэгтэйлэг элементүүдээр баяжуулж, бүсгүйчүүдийг шууд утгаараа яг л "цэцэг" шиг харагдуулахыг хүсжээ.

Дотуур хантааз2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 6)

Загварт дуртай, загварын тухай сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, чиг хандлагыг судалдаг хэн бүхний шоппинг жагсаалтыг яг одоо дотуур хантааз тэргүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Зөвхөн хослолтой гэлтгүй даашинзтай, богино шоорттой, жийнсэн өмдтэй зэрэг хүссэнээрээ загварчлах боломжтой шүү.

Өндөр суудалтай трапеци өмд

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 7)

Бага зэрэг трапеци хэлбэртэй, өндөр суудалтай жийнсэн өмдийг дээрх дотуур хантаазтай хослуулбал хичнээн загварлаг харагдахыг төсөөлөөд нэг үз дээ. Заавал авах хэрэгтэй байгаа биз?

Хөвөн даавуун пиджак

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 8)

Jacquemus-ийн ачаар хөвөн даавуун материал урьд өмнө хэзээ ч байгаагүй их алдар нэрийг хүртээд байгаа. Тэр дундаа эдгээр зөөлөн өнгөнүүд нь энэ хаврын шилдэг сонголт болно.

Сүрлэн цүнх

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 9)

70-аад оны стилийг цуглуулгынхаа гол сэдвээр сонгосон Mango тухайн үеийн загварын шүтээн Жейн Биркиний хамгаас хайртай аксесуар болох сүрлэн цүнхийг онцолсон нь ойлгомжтой хэрэг биз ээ.

Ретро нарны шил

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 10)

Бууралттай линз бүхий дөрвөлжин хэлбэрийн том нарны шил, эсвэл эсрэгээрээ тэгш өнцөгт хэлбэрийн нарийхан нарны шил 70-аад оны хувцаснуудтай төгс зохицдогийг "Once Upon a Time in Hollywood" кино ахин нэг удаа батлан, тренд болгосон билээ.

Шүрэн хүзүүний зүүлт

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 11)

Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд ч загварлаг харагддаг шүрэн хүзүүний зүүлт нь аливаа төрхийг хормын зуур бохо-шик хэв маягтай болгодог увдистай.

"Оосрон" сандаал

2020 оны хаврын 10 тренд загвар MANGO-д иржээ (фото 12)

Хэрвээ өнгөрсөн хавар-зуны улиралд бид нарийн оосроор хийгдсэн, минимал дизайнтай сандаал өмсөж байсан бол энэ жил илүү өргөн оосортой хувилбар тренд болоод байгааг анхаараарай.

 

MANGO Mongolia

Хаяг: Улсын Их дэлгүүр 2-р давхар, Зайсан Стар молл 1-р давхар

Утас: +976 94066160


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх