Хайх

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө

Энэ намар бид ямар өнгийн хувцсаар гоёх вэ?

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Ukraine

Pantone өнгөний институт Heuritech гэх хиймэл оюун ухаан дээр суурилсан хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтай хэрэглэгчдийн хүлээлтийг урьдчилан тооцоолон намар-өвөл 2020 улирлын гол өнгөнүүдийг нэрлэжээ. Heuritech технологийн боловсруулагчдын хэлж буйгаар тэд жилийн дараах трендүүдийг 90%-ийн нарийвчлалтайгаар таамаглаж чаддаг байна.

Гааны ногоон

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 1)
Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 2)
@simonett

Misty Jade, Water Fall болон UltraMarine Green гэх нэрээр Pantone институтэд бүртгэгдсэн байгаа гааны ногоон өнгөнүүд Balenciaga, Gucci, Saks Potts зэрэг томоохон брэндүүд, мөн Mowalola болон Ludovic de Saint Sernin гэх залуу брэндүүдийн намар-өвөл 2020 цуглуулгад үзэгдсэн байгаа.

Пастель

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 3)
Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 4)
@marques_almeida

Lupine нил ягаан, Blue Topaz тэнгэрийн цэнхэр, Blushing Pink зөөлөн ягаан гэсэн гурван пастель өнгийг энэ намар зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч өмсөх болно.

Дизайнерууд мөн эдгээр пастель өнгөнүүдийг tie-dye хээнд уусгаж оруулсан байгаа. Supriya Lele, Kim Shui болон Dauphinette брэндүүдээс жишээ загваруудыг хайгаарай.

Газрын өнгөнүүд

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 5)
Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 6)
@byfar_official

Tawny Birch тэмээний бор, Military Olive гүн ногоон болон Sheepskin цайвар beige гэсэн хоорондоо төгс зохицдог газрын өнгөнүүд ирэх улирлын гол тренд байх болно. Эдгээр өнгөнүүдийг минимал хэв маягаараа алдартай Max Mara, The Row болон Lemaire брэндүүд онцолжээ.

Гүн цэнхэр

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 7)
Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 8)
@supriya_lele

Сонгодог цэнхэр өнгө 2020 оны хамгийн гол өнгөөр нэрлэгдсэнийг бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл намар-өвлийн улиралд Blue Bird, Marina болон True Blue гэх өөр туяатай цэнхэр өнгөнүүд тренд болох төдийгүй дизайнерууд эдгээр өнгөнүүдийг бүгдийг нь нэг дор, нэг төрхөд хослуулж өмсөхийг санал болгож байна.

Ягаан

Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 9)
Pantone институтээс зарласан энэ намрын гол 5 өнгө (фото 10)
@mollygoddard

Цэнхэр өнгөний дараах энэ оны гол өнгө бол ягаан юм. Хүний анхаарлыг шууд л татдаг энэ өнгийг АНУ-д улс төрийн хөдөлгөөнүүдэд ашигладаг болоод байгаа бол загварын салбарын хувьд Peter Do, Marine Serre болон Molly Goddard брэндүүд шинэ цуглуулгууддаа онцолсон байгаа.

Тэр дундаа Pink Lemonade бүүдгэр ягаан, Cabaret тод ягаан, Pale Blush нунтаг ягаан болон Very Berry нил ягаан өнгөнүүдийг илүүтэй анхааралдаа аваарай.

цааш үзэх