Хайх

Парис бүсгүйчүүдийн дунд дэлгэрсэн шинэ тренд: Кепка малгай

Парис бүсгүйчүүдийн дунд дэлгэрсэн шинэ тренд: Кепка малгай

Туршиж үзэх шинэ аксесуар

Text: Бюро 24/7


16-р зууны үед Их Британийн ажилчин залуусын дунд голлох өмсгөлөөр нэрлэгддэг байсан кепка малгай Парис бүсгүйчүүдийн дунд тренд болоод байна. Үүнтэй холбогдуулан Парисын алдартай It girl Жанна Дамас өдөр тутмын хувцаслалтдаа кепка малгайг хэрхэн өмсөж болохыг харууллаа. Тэрээр малгайг кардиган цамц болон жийнсэн өмд зэрэг энгийн загваруудтай хослуулан өмссөн нь түүний хувцаслалтыг улам бүр франц хэв маягтай болгосон байлаа. Түүнчлэн кепка малгайг пальто, цув зэрэгтэй хослуулбал винтэж дүр төрх бүрдэх бол oversize загварын пиджак, хүрэмтэй хослуулан 1980-аад оныг санагдуулам хэв маягийг бий болгох боломжтой. Харин материалын хувьд хувцаслалтдаа тохируулан ноосон аль эсвэл даавуун материалтайг сонгоорой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх