Хайх

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ?

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ?

Онцлох загварууд

Text: Buro.Mongolia


Матрын арьсан хээ

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ? (фото 1)

Нью-Йорк, Милан, Парисын загварын долоо хоногийн үеэр матрын арьс онцгой байр суурь эзэллээ. Матрын арьсан загвар нь бусад загваруудтай харьцуулбал хувцаслалтад илүү эмэгтэйлэг, тансаг уур амьсгал нэмдэг учир онцгой баяр, хүлээн авалтад зүүхэд тохиромжтой.

Өвөрмөц хэлбэр дүрс

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ? (фото 2)

Загварлаг төрхийг бий болгох боломж олгодог намрын улиралд илүү өвөрмөц загвартай гар цүнхийг сонгоорой. Шинэ улиралд зориулан дизайнерууд геометрийн хэлбэртэй гар цүнхнээс эхлээд амьтан, харь гаригийн нисдэг таваг гээд төрөл бүрийн загвартай цүнхийг танилцуулсан байгаа.

Хос цүнх

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ? (фото 3)

Хамгийн анх Chanel брэндийн загварын тайзнаа гарсан хос гар цүнхний илүү баяжуулсан хувилбарыг Off-White, Givenchy, Fendi брэндүүд намар-өвөл 2019 улиралд санал болголоо. Тухайлбал Fendi загварын ордны шинэ цуглуулгад микро болон эмэгтэйлэг гар цүнхний хослол багтсан бол Acne брэнд паска загварын хос цүнхийг санал болгосон юм.

Oversize загвартай tote

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ? (фото 4)

Гар цүнхэндээ үргэлж зөөврийн компьютер, бичиг баримт авч явдаг бол энэ улиралд оversize загварын tote цүнх худалдаж аваарай. Balenciaga, Giambattista Valli минимал хэв маягтай арьсан tote-г урласан бол Dior загварын ордон хатгамлан tote-г танилцуулсан байгаа.

Гинжин оосор

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ? (фото 5)

Хувцаслалтад үргэлж загварлаг уур амьсгал нэмдэг гинжин оосрыг энэ улиралд Dolce & Gabbana, Chanel брэндүүд гар цүнхний дизайнд нэвтрүүлээд байна. JW Anderson брэнд урлагийн бүтээл мэт харагдах гинжин оосортой загварыг танилцуулсан бол Yuzefi брэнд өнгө өнгийн гинжин оосроор чимэглэсэн гар цүнхийг урлажээ.

Микро загвар

Шоппинг хөтөч: Энэ намар ямар гар цүнх худалдaж авах вэ? (фото 6)

2019 оны онцлох гар цүнхний загвараар нэрлэгдээд байсан микро загварыг энэ намрын улиралд худалдаж авахыг загварын редакторууд зөвлөж байна. Түлхүүр аль эсвэл гар утас л багтах хэмжээтэй микро гар цүнхийг үдэшлэг, хүлээн авалтад зүүхэд тохиромжтой ба энгийн үед үүргэвч болон бусад загварын гар цүнхтэй хослуулан зүүх боломжтой. Jacquemus брэнд оосортой микро цүнхийг санал болгосон бол Brandon Maxwell эмэгтэйлэг загвартай гар цүнхийг урлажээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх