Хайх

Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна

Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Цагаан кет бол өвлөөс бусад бүх улирлын хувиршгүй гол трендүүдийн нэг юм. Ямар ч хувцастай зохицож, ямар ч нөхцөлд тохиромжтой байж чаддаг энэ загвар нь бүсгүй бүрийн шүүгээнд зайлшгүй байх учиртай тул бид улирал бүр уншигчиддаа үүнийг сануулдаг уламжлалтай билээ. Гэхдээ энэ удаад бид жижиг бөгөөд шинэ атлаа маш загварлаг, мөн хамгийн гол нь байгальд ээлтэй, ухамсартай үйл ажиллагаа явуулдаг брэндүүдийг анхааралдаа авахыг зөвлөж байна.

Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна (фото 1)
Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна (фото 2)

Шведийн Axel Arigato брэндийн кеттэй бүрдүүлж болох анхаарал татам төрх. Өргөн брюк өмд, энгийн цагаан футболка, хуурамч арьсаар хийсэн өнгөлөг хүрэм мөн мэдээж сонирхолтой деталь бүхий цагаан кет сонгосноор маш чөлөөтэй, загварлаг, контемпорари төрх бий болно.

Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна (фото 8)
Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна (фото 9)

Хаки өнгийн богино ханцуйтай цамц болон сүүн цагаан өнгийн жийнсэн өмдний хослолтой Португалийн Saye брэндийн органик материалаар хийгдсэн цагаан кет төгс зохицно. Харьцангуй даруухан хувцаснууд сонгосон тул анхаарал татам том ээмэг, шүрэн хүзүүний зүүлт, сүлжмэл детальтай том гар цүнх зэрэг сонирхолтой аксесуаруудаар төрхөө баяжуулаарай.

Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна (фото 16)
Цагаан кет - ямрыг сонгох вэ? Бид шинэ, жижиг брэндүүдээс сонголтоо хийхийг зөвлөж байна (фото 17)

Флоренцын D.A.T.E брэндийн энэхүү кет нь өөртөө хэд, хэдэн зөөлөн туяануудыг хослуулдаг тул энгийн цагаан кеттэй харьцуулбал илүү эмэгтэйлэг, өвөрмөц харагддаг. Ийм төрлийн кет нь намирсан материалтай даашинз, урт тренч цув, торгон гар цүнх, сонгодог шийдэлтэй үнэт эдлэл зэрэг эмэгтэйлэг загваруудтай сайхан зохицно.

цааш үзэх