Хайх

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX

Text: Г.Тэмүүлэн


Эр хүний замын хүзүү урт гэдэг. Харин адал явдал, аяллаар дүүрэн тэрхүү замд нь саад тотгор бүрийг нь хамтдаа туулах найдвартай автомашин аян замынх нь итгэлтэй түнш болох учиртай. Ялангуяа эрс тэс уур амьсгал, бартаат зам хосолсон манай орны нөхцөлд төгс нийцдэг, цаг хугацаагаар туршигдан шалгарсан цөөн автомашины брэндүүдийн нэг нь Lexus гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл хүчин чадал, дээд зэргийн тав тух, дэвшилтэт технологийг ухаалгаар хослуулсан Lexus брэндийн шинэчлэгдсэн RX, NX загварууд тэрхүү шаардлагад төгс тохирсноороо бидний анхаарлыг татаж чадсан юм. Өдгөө эдгээр загварууд нь Lexus брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр дамжин аль хэдийн дотоодын зах зээлд худалдаалагдаж буй.

Түүхийн хуудсыг эргүүлэн одоогоос 34 жилийн өмнө очвол Lexus брэнд автомашины зах зээлийн тайзнаа албан ёсоор мэндэлж, өнөөдрийн амжилтынхаа үндэс суурийг цутгасныг гэрчилж болно. Гэхдээ үүнээс өмнө буюу тэртээх 1983 онд Toyota Motor брэндийн захирал Эйжи Тоёода “дэлхийн хамгийн шилдэг автомашин” зохион бүтээхээр сэтгэл шулуудсанаар Lexus брэндийн эхлэлийг тавьсан бөгөөд цаг хугацаа өнгөрсөн ч түүний энэхүү зарчим өнөөдрийг хүртэл шинээр урласан загвар бүрд нь нэвт шингэсэн байдаг билээ. Тэр дундаа тансаг дизайн, тав тух, аюулгүй байдал, технологийн дэвшил гээд шилдэг автомашины тодорхойлолтод нийцэж болох бүхий л чанарыг өөртөө цогцлоосон шинэчлэгдсэн RX, NX загварууд нь Эйжи Тоёодагийн алсын хараатай яг таг давхацжээ. Ингээд цоо шинэ Lexus RX, NX загварууд ямар онцлогтой болсныг илүү дэлгэрэнгүй харцгаая.


Илүү орчин үеийн “эршүүд” дизайнтай экстерьер

RX

Тав дахь үеийн шинэчлэгдсэн RX загварын автомашиныг анх хармагц л анхаарал татаж, сэтгэл булаана. SUV ангиллын энэхүү автомашин гаднах дизайны хувьд брэндийн таних тэмдэг болсон нүүрийг хүрээгүй болгохын зэрэгцээ ширүүн хэр нь өө сэвгүй харагдах грилийг суурилуулж илүү хүчирхэг төрхтэй болгон шинэчилжээ. Мөн илүү өргөн бампер, арын үргэлжилсэн LED гэрэл, цоо шинэ Lexus тэмдэг зэрэг нь мартагдашгүй сэтгэгдэл үлдээж, тансаг мэдрэмжийг төрүүлнэ.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 1)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 2)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 3)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 4)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 5)

NX

Харин шинэчлэгдсэн NX загварын хувьд эх бие нь илүү урт бөгөөд өргөн болсны сацуу 20 инчийн өргөн дугуйнуудаар тоноглож өгчээ. L хэлбэрийн арын гэрэл, шинэ Lexus тэмдэг, элсэн цаг мэт хэлбэртэй гриль гээд экстерьерийн хувьд өмнөх загваруудаа бодвол илүү орчин үеийн төрхтэй болсон нь илт.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 6)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 7)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 8)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 9)

Тав тух, тансаг зэрэглэлийг нэгтгэсэн салон

RX

Lexus брэнд жолооч болон зорчигчдын тав тухыг ямагт эн тэргүүнд тавьсаар ирсэн. Үүний хамгийн том илрэлийг шинэчлэгдсэн RX загварын салоноос мэдрэх боломжтой. Салонд нэвтэрмэгц яг л онгоцны бүхээгт ороод ирсэн мэт цэлгэр орчин угтана. Цэлмэг тэнгэрийг бүхэлд нь харуулах панаромик дээвэр, таван хүн хангалттай багтах саруулхан салон, олон цагийн аялалд зорчигчдын биеийг чилээхгүй байхаар бүтээгдсэн тохилог арьсан суудлууд гээд тансаг зэрэглэлийн автомашины салоны жишиг энд бүгд цогцолжээ. Мөн автомашины удирдлагыг жолоочийн гар дор, амар байлгах үүднээс “Tazuna” гэх “хүн төвтэй” концепц бүхий кабиныг бүтээсэн байна. Унасан морио ердөө хэдхэн энгийн хөдөлгөөнөөр жолооддог шиг автомашинаа ч мөн цөөн хялбар үйлдлээр бүрэн удирдлагадаа оруулах боломжийг энэхүү концепц олгоно. Жишээ нь 14 инчийн ухаалаг мультимедиа дэлгэц, гарт ойр байрлах хялбарчилсан товчлуурууд зэргээр жолооч автомашинаа бүрэн хяналтдаа оруулах боломжтой юм.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 10)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 11)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 12)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 13)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 14)

NX

Шинэчлэгдсэн NX загварын хувьд ч мөн адил салон нь цэлгэр саруулхан, зорчигч болоод жолоочийн тав тухыг бүрэн дүүрэн хангахаар бүтээгджээ. Байгальд ээлтэй дахин боловсруулсан арьсаар хийсэн бүрээс, нурууг дэмжих эргономик суудал, анхаарлаа зөвхөн жолоодлогодоо төвлөрүүлэн өөр зүйлд сатаарахгүй байхад туслах ухаалаг функцүүдийг гарт ойр, ашиглахад хялбар газар байршуулсан нь тав тухыг ямар их чухалчилсныг батална. Түүнчлэн шинэ загварын бас нэгэн онцлог нь хаалганд суурилуулсан e-Latch систем юм. Японы уламжлалт "Fusuma" гэх гүйдэг цаасан хаалганаас урам авч бүтээгдсэн уг систем нь электрон товчлуураар автомашины хаалгыг хялбархан нээж, хаах боломжийг олгохын сацуу ойртон ирж буй бусад автомашин эсвэл хүнийг хаалгаа онгойлгох явцад мөргөхгүй байх ухаалаг технологийг суурилуулж өгснөөрөө онцлог.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 15)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 16)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 17)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 18)
Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 19)

Экстрим нөхцөлд ч, их хотын амьдралд ч тохиромжтой

RX

Хөдөө хээр, бартаат замаар аялах аль эсвэл ачаалал ихтэй их хотын зам дээр давхих гээд ямар ч нөхцөлд Lexus RX тохиромжтой байдгаараа Монголын хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Шинэчлэгдсэн загварын хувьд хүчин чадал, аюулгүй байдал, тав тухаараа гайхшируулж байгаа юм. Энэхүү унаа нь RX 350, RX 350H, RX 500H гэсэн гурван төрлийн сонголттой. Үндсэн загвар нь 275 морины хүчтэй, 2,4 литрийн багтаамжтай дөрвөн цилиндрийн хөдөлгүүртэй. Харин RH 350H загвар нь 2,5 литрийн багтаамжтай, бензин болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй ба 246 морины хүчтэй гэдгээрээ онцлог. Тэгвэл хамгийн хүчирхэгт тооцогдох 366 морины хүчин чадалтай RX 500H автомашин нь мөн л хосолсон хөдөлгүүртэйгээс гадна бүрэн цахилгаан удирдлагатай “All-Wheel Drive” буюу дөрвөн дугуй хөтлөх системтэй тул ямар ч бартаат замыг төвөггүйхэн туулаад гарна. Мөн уг загвар нь RX-ийн түүхэнд бүтээгдсэн анхны бүрэн спорт гүйцэтгэл бүхий автомашин бөгөөд жолоодлогыг сайжруулсан DIRECT4 системийг суурилуулж өгснөөрөө давуу талтай.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 20)

NX

Шинэчлэгдсэн NX автомашин нь дотроо NX Luxury, NX F Sport гэсэн хоёр хувилбартай. Эхний хувилбар нь 203 морины хүчин чадал бүхий 2,4 цилиндртэй хөдөлгүүртэй бол спорт загвар нь 275 морины хүчин чадалтай дан турбот, дөрвөн цилиндрт хөдөлгүүртэйгээр зохион бүтээгджээ. Мөн л электрон удирдлагатай All-Wheel Drive системийг суулгасны зэрэгцээ жолоодлогыг илүү тэнцвэртэй болгох үүднээс аеродинамикийг нь давхар сайжруулж өгсөн байна.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 21)

Аюулгүй байдал хамгаас чухал

Амар тайван байдал бол амьдралд мэдэрч болох дээдийн дээд тансаглал мөн. Хэдийгээр жолооч бүр хэзээд асар өндөр хяналт, болгоомжтой жолоогоо барьдаг ч урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэж болохгүй. Иймд Lexus дээрх бүх загваруудад аюулгүй байдлыг бүрэн хангах “Lexus Safety System+ 3.0” гэх системийг нэвтрүүлсэн нь амар тайван, айх зүйлгүй автомашинаа жолоодох бололцоог жолоочдод олгож байгаа гэдгээрээ давуу талтай. Уг систем нь ухаалаг камерын систем, ойртон ирж буй явган зорчигчийг таних, өөр автомашинтай мөргөлдөхөөс сэргийлэх, замын тэмдэг таних, холын гэрлийг автоматаар шилжүүлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд автоматаар тоормослох гэхчлэн жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан функцүүдийг суулгасан байна.

Эрчүүдийн тансаг хэрэглээний дараагийн түвшин: Шинэчлэгдсэн Lexus RX, NX (фото 22)
цааш үзэх