Хайх

Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet

Тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины концепци

Text: Г.Тэмүүлэн


Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet

Хэд хоногийн өмнө Калифорни мужийн Монтерейн автомашины долоо хоног зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээлүүдээ танилцуулсан байгаа. Энэ үеэр хүн бүхний анхаарлыг татаж, арга хэмжээний гол ярианы сэдэв болсон автомашин бол Vision Mercedes-Maybach 6 Cabriolet концепци юм.

Тансаг зэрэглэлийн супер дарвуулт онгоцноос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү автомашин нь сэтгэл татам дизайн болон дэвшилтэт технологийг хослуулан цахилгаан автомашины салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Vision Mercedes-Maybach 6 Cabriolet концепци нь бүхэлдээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг бөгөөд бүтэн цэнэглэхэд нэг ч зогсолгүй 500 км хүртэлх зайг туулах чадвартай. Мөн ердөө таван минут цэнэглэхэд нэмэлт 100 км зайг туулах боломжтой болдог байна. Техникийн үзүүлэлтээс дурдвал 750 морины хүчтэй хөдөлгүүр нь дөрвөн секундэд 100 км хурд авах чадамжтай бөгөөд дээд хурд нь цагт 250 км хүрдэг аж.

Бараг зургаан метр урттай энэхүү спорт загварын цахилгаан автомашины бас нэг онцлог нь капот дотроо оршдог. Далавч хэлбэрийн дизайнтай капот дотор зоог барих зориулалттай иж бүрдлүүд, шүхэр, чемодан зэрэг аян замд хэрэг болох бүхий л зүйлс багтдаг байна.

Одоогоор энэхүү загвар нь зөвхөн концепци хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд худалдаанд гарах үгүй нь тодорхойгүй юм.Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 1)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 2)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 3)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 4)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 5)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 6)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 7)Засмал зам дээрх “дарвуулт онгоц”: Vision Mercedes-Maybach 6 Cabriolet (фото 8)

цааш үзэх