Хайх

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд

Лос-Анжелес хотын Орчин үеийн урлагийн музей, Японы Мито хотын Урлагийн цамхаг зэрэг нүд баясгам уран барилгууд

Text: Buro.Mongolia


Архитектурын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Притцкерийн 2019 оны шагналыг Японы архитектор Арата Исозаки хүртсэн билээ. Өдгөө 87 настай ноён Арата Исозаки архитектур ба уран барилгын салбарт брутализм, модерн өнгө аястай өрнө дорнын соёлыг хослуулсан өвөрмөц зохиомж бүтээдгээрээ алдартай нэгэн юм. Тэрбээр Лос-Анжелес хотын Орчин үеийн урлагийн музей, Японы Киото хотын Концертын их танхим, Японы Мито хотын Урлагийн цамхаг, Бээжин хот дахь Дүрслэх урлагийн төв академийн галерей зэрэг алдартай байгууламжуудыг бүтээсэн байдаг. Арата Исозаки Японы Оита хотод бага насаа өнгөрүүлсэн ба 1954 онд Токиогийн Их Сургуулийг Архитектур Инженерийн мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 1987 онд Притцкерийн шагналт Кэнзо Тангэгийн удирдлага дор ажиллан архитекторын гараагаа эхлүүлсэн юм.

Притцкерийн шагнал гардуулах ёслолын гүйцэтгэх захирал Марта Торн "Арата Исозаки бол чиг хандлагыг дагаагүй, олон жилийн туршид байнга хөгжиж ирсэн архитектор юм. Түүний бүтээлүүдийг харвал бүгд өөр хоорондоо адилгүй байх болно" хэмээн тодотгосон ба түүний уран барилгын салбарт оруулсан хувь нэмрийг хүндлэн уг шагналыг гардуулжээ. Дашрамд сонирхуулахад Арата Исозаки Притцкерийн шагналыг хүртсэн Японы найм дах архитектор болсон юм. Ингээд Арата Исозакигийн гайхамшигт бүтээн байгуулалтуудтай танилцана уу.

Арк Нова (Япон)

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 1)

Испани дахь спортын хүрээлэн

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 2)

Шанхайн концертын их танхим

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 3)

Япон дахь керамик урлалын төв

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 4)

Катар дахь хурлын их танхим

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 5)

Испанийн Domus шинжлэх ухааны музей

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 6)

Япон дахь NARA концертын танхим

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 7)

Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх