Хайх

Дотроос нь харцгаая: Фрэнк Ллойд Райтын алдарт уран барилгууд

Дотроос нь харцгаая: Фрэнк Ллойд Райтын алдарт уран барилгууд

Алдарт уран барилгуудыг ойроос харах боломж

Text: Buro.Mongolia


Америкийн нэрт уран барилгач, шинийг санаачлагч Фрэнк Ллойд Райтын алдартай бүтээн байгуулалтуудыг илүү ойроос харах боломжтой боллоо. #WrightVirtualVisits хэмээн нэрлэсэн энэхүү төсөлд Фрэнк Ллойд Райтын "Fallingwater", "Hollyhock House", "Taliesin West" зэрэг алдартай уран барилгуудаар зочлон архитектурын хэв маяг, дотоод засал зэргийг тайлбарлан харуулах ажээ. "Өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байгаа ч гадаад ертөнцийн гоо сайхныг мэдэрч, тэндээс урам зориг авах хэрэгтэй" хэмээн Фрэнк Ллойд Райт сангийн зүгээс мэдэгдсэн ба Фрэнк Ллойд Райтын уран барилгууд гоо зүйн мэдрэмж өгөхөөс гадна байгаль ба хүн хоорондын холбооны тухай ойлгуулах болно гэдгийг онцолсон юм.

Сонирхуулахад 1867-1959 оны хооронд аж төрж байсан Фрэнк Ллойд Райт нь өрнөдийн уран барилгыг бие даасан чиглэл болгоход үнэтэй хувь нэмрийг оруулсан нэгэн билээ. Түүнийг «байгалийн архитектурыг» үндэслэн хөгжүүлэгч хэмээн архитектурын салбарынхан хүндэтгэдэг ба тэрбээр «Америкийн хамгийн шилдэг уран барилгач» юм.

цааш үзэх