Дотроос нь харцгаая: Канье ба Ким Кардашьян Уэст нарын Лос-Анжелес дахь минимал харш
"Футурист сүм"
Architectural Digest сэтгүүл шинэ дугаартаа зориулан Канье ба Ким Кардашьян Уэст нарын Лос-Анжелес дахь харшаар зочилжээ. Кимийн "Минимал хийд" хэмээн тодорхойлсон байдаг тэдний гэр үргэлж олны анхаарлыг татсаар ирсэн ба анх удаагаа энэхүү интерьер заслын тухай сурвалжилга гарч буй нь энэ юм. Футурист сүмийг санагдуулам уг харшид минимал, энгийн хэв маяг давамгайлах ба элдэв декоргүй, хоосон гэмээр энэхүү байдал нь амар амгалан байдлыг бий болгожээ.
Дотоод заслыг гаргахдаа Уэстийн гэр бүл дизайнер, тейстмейкер Аксель Вервордттой хамтран гаргасан байна. "Би поп урлагаас хол хүн ч Канье болон Ким нартай учирсандаа баярладаг. Тэд бол үнэхээр гайхалтай хүмүүс. Бидний амьдралыг үзэх үзэл, урлагийн тухай ойлголтууд хоорондоо тун ижил. Хэдий бидний гаргасан дизайныг шашинтай холбож болох ч миний хувьд амар амгалан, эерэг энергийг хэрхэн бий болгох тухай судалгаа мэт байсан" хэмээн дизайнер Аксель Вервордт сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүнчлэн Аксель Вервордтоос гадна дизайнер Клаудио Сильвестрин угаалгын өрөөний дизайн, харин Винсент Ван Дуюсен зочны өрөө болон хүүхдийн өрөөний тохижуулалт, Питер Вирц цэцэрлэгжүүлэлтийг хариуцан ажилласан байна.