Шинэ жилийн ширээгээ хэрхэн гоёмсгоор засах вэ?
Классик цагаан
Айл бүрт байдаг өдөр тутмын аяга тавагны цуглуулгыг ашиглан сайхан уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой. Өөрт байгаа хэрэгслийг ашиглан баярын ширээгээ засаж байгаа бол та шинэ жилтэй холбогдолтой чимэглэлээр ширээгээ гоён баярын уур амьсгал оруулж болно. Ширээний голоор маш олон лаа өрөн, баярын цэцэг тавьж, амны алчуурыг боргоцой, эсвэл гацуурын жижиг тоглоомоор чимэглээд үзээрэй. Мөн тухайн оройн зоогийг танилцуулсан дэлгэрэнгүй цэс болон зочдын нэрсийг хэвлэн хүн бүрт бэлдэх нь зардал багатай атлаа ширээг тань сайхан чимэглэх деталь болно.
Зураг дээр:
"French Perle" Lenox® цагаан аяга тавагны цуглуулга
Санаа авах зургууд:
Шинэ жилийн ширээ
Зарим эзэгтэй нар шинэ жилдээ зориулан жилд нэг удаа улаан өнгийн нандин аяга тавагны хэрэгслээ гарган баярын ширээгээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн засдаг. Хэрвээ та тэдний нэг бол ширээгээ хэрхэн улам бүр гайхалтай болгох аргачлалаас бид хуваалцаж байна. Улаан өнгө бүхий ширээг засахад олон гоёл чимэглэл шаардагдахгүй давуу талтай бөгөөд ингэхдээ улаан өнгийн элементүүдээ хэтрүүлэхгүй байх нь чухал юм.
Ширээний голд харин багахан улаан өнгийн чимэглэл оруулах нь маш сайхан харагддаг. Улаан өнгийн баярын цэцэг, ногоон мөчир, шилэн суурьтай лаа байршуулах нь хоорондоо төгс зохицдог.
"Embassy" Lenox® алтлаг улаан хүрээтэй аяга тавагны цуглуулга
L by Lenox® "Jeweled Saree" аяга тавагны цуглуулга (баруун зураг дээрх)
"Regency Crystal" Lenox® хундаганы цуглуулга
"French Scroll" Lenox® амны алчуурын бөгж (баруун зураг дээрх)
Санаа авах зургууд:
Гоёмсог ширээ
Баярын ширээгээ гялалзсан алтлаг, эсвэл цас мөсөн-мөнгөлөг гээд өвөрмөц байдлаар засах нь маш сонирхолтой. Та өөрт байгаа гоёмсог халбага сэрээ, аяга таваг, амны салфетка, ширээний бүтээлгээ ашиглан бүтээлч байдлаар ширээгээ чимэглэх нь үнэхээр өвөрмөц шийдэл байх болно. Хэрвээ та энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх гэж байгаа бол баярын уур амьсгал оруулсан ширээний чимэглэлийг өнгө дагуу хийхийг санал болгож байна. Алтлаг цуглуулга хэрэглэх үедээ алтан хүрээтэй хундага, чимэглэл гэх мэт ашиглан ширээнийхээ ерөнхий өнгийг нэгэн жигд байлгаарай.
"Casual Radience" Lenox® аяга тавагны цуглуулга
"Marchesa Imperial Caviar Gold" Lenox® халбага сэрээний цуглуулга
"Timeless Gold" Lenox® хундаганы цуглуулга
Санаа авах зургууд:
Чимэглэл
Шинэ жилийн ширээ болон орчин тойрон тань баярын уур амьсгалтай байх нь тухайн үдшийг улам бүр гайхалтай болгох нь гарцаагүй. Та энэхүү онцгой үдшийн чимэглэлдээ заавал лаа хэрэглээрэй. Лаа нь тааламжтай уур амьсгал бүрдүүлж чаддаг гайхалтай эд юм. Цэцэг ч мөн үнэхээр гайхалтай орчин чимэгч тул баярын гоёмсог цэцэг эсвэл цайвар өнгийн цэцэг сонгон ширээгээ чимээрэй. Боргоцой олон янзаар баярын чимэглэлд ашиглагддаг бөгөөд декор хийдэг эзэгтэй нар үүнийг эртнээс, намрын улиралд уулнаас түүж бэлддэг байна.