Хайх

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа

Дизайнер ирээдүйн интерьер дизайн ямар байхыг харууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Off-White брэндийн дизайнер Виржил Абло өчигдөр Art Basel урлагийн яармаг үзэсгэлэнг тохиолдуулан Германы Вайль-ам-Райн хотод шинэ тавилгын цуглуулга ба инсталляц танилцуулсан байна. Тэрээр "Twentythirtyfive" нэртэй уг цуглуулга ба инсталляцыг Швейцарын Vitra дизайны компанитай хамтран 2035 оны буюу ирээдүйн интерьер дизайныг зөгнөн урлажээ.

Инсталляц нь "Past/Present" ба "Future" гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа юм. Эхний хэсэг нь одоогийн буюу 2019 оны өсвөр насныхны өрөөг төсөөлж бүтээгдсэн бол хоёр дах нь тэрхүү хүүхдийн насанд хүрсэн хувилбар 2035 онд ямар өрөөтэй байхыг дүрслэн харуулсан байна.

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 1)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 2)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 3)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 4)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 5)

Виржил Абло шинэ бүтээлийнхээ талаар "Ирээдүйд манай дэлхий огт өөр ертөнц болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс дизайнерууд бид тэр үед юу хийх талаар бодож илүү өргөн хүрээнд сэтгэх ёстой. Магадгүй 2035 он гэхэд бидэнд тавилга огт хэрэгцээгүй болж ч мэдэх юм" хэмээн тайлбарлажээ.

Дашрамд дурдахад тавилгын цуглуулгад багтсан улбар шар өнгийн сандал ($2,816), чийдэн ($1,685) ба керамик блокуудыг (нэг ширхэг нь $167) худалдан авч болох юм.

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 6)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 7)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 8)

Виржил Абло Art Basel-д зориулан шинэ инсталляц ба тавилгын цуглуулга танилцууллаа (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх