Эмили Ратаковски, Сиенна Миллер болон Tony Awards 2019 ёслолын бусад зочид
Улаан хивсний ёслол
Өчигдөр Нью-Йорк хотод театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг 73 дах удаагийн Tony Awards ёслол зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн арга хэмжээг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден хөтлөн явуулсан бол наадмын гол шагнал болох "шилдэг жүжиг"-ийг "The Ferryman" хүртэж, харин шилдэг мюзиклээр "Hadestown" тодорчээ. “Hadestown” жүжиг нь нийт 14 номинацад нэр дэвшсэнээс "шилдэг мюзикл", "шилдэг найруулга" зэрэг нийт найман шагналын эзэн болсон байна.
Театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Tony Awards-ын улаан хивсний ёслолд театрын оддоос гадна урлаг соёл, загварын ертөнцийн алдартнууд хүрэлцэн иржээ. Жишээ нь модель Эмили Ратаковски, жүжигчин Сиенна Миллер, Люси Лью, Рэйчел Броснахэн нарын бүрдүүлсэн төрх хамгийн ихээр харц булааж байлаа.