Emmy 2019: Улаан хивсний шилдэг төрхүүд
Эмилия Кларк, Кит Харингтон, Зендея, Эми Адамс ба бусад зочид
Лос-Анжелес хотын Microsoft театрт телевизийн салбарын хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Emmy шагнал гардуулах ёслол яг одоо зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадамд "Game of Thrones" болон "The Marvelous Mrs. Maisel" цувралууд номинацынхаа тоогоор тэргүүлжээ. Тодруулбал HBO сувгийн алдарт цувралын сүүлчийн бүлэг нийт 32 шагналд нэр дэвшсэн бол Amazon Prime-ын бүтээсэн инээдмийн цуврал нийт 20 шагналд өрсөлдөж байна.
71 дэх удаагийн Emmy шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд Эмилия Кларк, Софи Тернер, Кит Харингтон, Мэйси Уильямс болон "Game of Thrones" цувралын гол дүрийн жүжигчид, "The Marvelous Mrs. Maisel" цувралын од Рэйчел Броснахэн, дуучин, жүжигчин Зендея (Euphoria), Билли Портер (Pose) зэрэг яг одоо телевизийн ертөнцийг байлдан дагуулж байгаа шилдэг бүтээлүүдэд гол дүрийг бүтээсэн жүжигчид хүрэлцэн ирж, гайхалтай даашинз, гоёмсог хослолуудаараа хүн бүхний харцыг булааж байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт